Мезим® форте бэлдмэлийг юунд хэрэглэдэг вэ?
Мезим® форте -г хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал бүхий нойр булчирхайд хоол боловсруулах ферментийн үүсэлт өөрчлөгдсөн үед хэрэглэнэ.Ийм өөрчлөлт нь жишээлвэл нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз зэрэг эмгэгийн үед үүсэж болох бөгөөд энэ үед тэжээлийн бодисын шингээлт доройтдог.
Гэдэс дүүрэх үед (гэдэс дүүрэх ба гастрокардиаль хам шинж), ялангуяа ходоод ба гэдэсний хагалгааны дараа.
Хоол тэжээлийн гэдсээр дамжин өнгөрөх явц үйл ажиллагааны шинжтэй түргэссэн үед (цухалдах, халдварын гаралтай гэдэсний өвчин)
Элэг ба цөсний хүүдийн өөрчлөлтийн үед
Хоолонд дургүй болох, хэхрэх, бөөлжих, суулгахшинж дагалдсан хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал (диспепси)
Боловсролт удаан ургамлын, өөх тосны, дадал болоогүй хоол хүнстэй хамт хэрэглэх
Мезим® форте бэлдмэлийг түүнчлэн хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтөөс шалтгаалж гэдэс дүүрсэн үед оношлогооны ажилбар (рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээ) явуулахаас өмнө гэдэснээс хийг гадагшлуулах зорилгоор хэрэглэж болно.