Болгоомжлол:
Шарлалттай болон шарлалтгүй элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед тунгаас хамааралтай дотор муухайрах, бөөлжих, хэвлийн өвдөлт, суулгах, хоолонд дургүй болох зэрэг хоол боловсруулах замын гаж нөлөө зонхилон илэрдэг.
Чонон хөрвөс, хөнгөн явцтай арьсны тууралт, анафилаксын урвал зэрэг харшлын шинж илэрч болно.
Ховор тохиолдолд зүрхний хэмнэл алдагдал, цусан дахь трансаминазын түвшин ихсэх, элгэн дэх цөсний зогсонгишил, сонсголгүй болох (эргэж хэвийн болон) зэрэг шинж ажиглагдана.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.