Хэрэглэх арга, тун:
Үтрээний кандидозын үед Фунспор бүрээсийг нэг удаагийн тунгаар ууж хэрэглэнэ.
Үтрээний дахилтаткандидозын тохиолдлыг бууруулах зорилгоор 150 мг тунгаар сард нэг удаа ууж хэрэглэж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрт өвөрмөц тогтоох ба 4-12 сарын хүрээнд байна. Зарим өвчтөнд илүү удаан хугацаагаар хэрэглэх шаардлага гарч болно.
Тээрхийн кандидозын үед Фунспор бүрээсийг нэг удаагийн тунгаар ууж хэрэглэнэ.
Хөлийн ул, их бие, цавь, хумсны мөөгөнцөр (онихомикоз) болон арьсны кандидозын халдвар зэрэг арьсны мөөгөнцрийн үед 150 мг тунгаар 7 хоногт 1 удаа хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа хэвийн үед 2-4 долоо хоног боловч улны мөөгөнцрийн үед эмчилгээг 6 долоо хоног хүртэл хугацаагаар хэрэглэх шаардлага гарч болно.
Хумсны мөөгөнцрийн үед 150 мг тунгаар 7 хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Эмчилгээг халдварлагдсан хумсыг эргэн солигдтол (халдварлагдаагүй хумс ургатал) үргэлжлүүлэх ёстой.
Гарын хумс дахин ургахад ойролцоогоор 3-6 сар харин хөлийн хумс дахин ургахад ойролцоогоор 6-12 сар шаардагдана. Хумс ургах хурд хувь хүний онцлог болон наснаас хамаарч өөр өөр байж болно.
Удаан хугацааны архаг халдварын эмчилгээ амжилттай болсны дараа хааяа хумсны хэлбэр өөрлөгддөг.
Настангуудын хэрэглээ:
Бөөрний үйл ажиллагааны дутагдлын шинж тэмдэггүй настангуудад ердийн тунгаар хэрэглэхийг зөвлөж болно.