Бромгексин 4 Берлин-Хеми бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
Энэхүү эмийн бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичсэн заалтууд болон эмчлэгч эмч, эмийн сангийн ажилтны зөвлөснийг ягштал баримтлан хэрэглэх шаардлагатай. Хэрэв танд ямар нэг эргэлзээ төрж байгаа бол эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй.
Дараах хүснэгтэнд зөвлөх тунг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Хэрэглэх тун
14-өөс дээш насны өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсэд
Хоногт 3 удаа 2-4 хэмжих халбагаар хэрэглэнэ (энэ нь хоногт 24-48мг бромгексиний гидрохлоридтай тэнцэнэ)
6-14 насны хүүхэд, өсвөр үеийнхэн болон 50кг хүртэл жинтэй өвчтөнгүүдэд
Хоногт 3 удаа 2 хэмжих халбагаар (энэ нь хоногт 24мг бромгексиний гидрохлоридтай тэнцэнэ)
6 хүртэлх насны хүүхдэд
Хоногт 3 удаа 1 хэмжих халбагаар (энэ нь хоногт 12мг бромгексиний гидрохлоридтай тэнцэнэ)
Бөөрний үйл ажиллагааны алдагдал эсвэл хүнд зэргийн элэгний өвчний үед уг бэлдмэлийг бага тунгаар эсвэл тун хоорондын зайг уртасган хэрэглэх шаардлагатай. Энэ талаар эмчлэгч эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
Хэрэглэх арга
Ууж хэрэглэх зориулалттай уусмал.
Савлагаанд 5мл эзэлхүүнтэй хэмжих халбага хийсэн байна. Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн тунг хэмжих халбагаар тугнана.
Сануулга:
Хангалттай хэмжээний шингэнээр даруулан хэрэглэх нь зүйтэй.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц, гарал үүслээс хамаарах ба түүнийг эмчлэгч эмч тодорхойлно.
Хэрэв таны өвчний шинж тэмдэг хүндэрсэн, эсвэл эмчилгээ хийгээд 4-5 хоногийн дараа сайжрал авахгүй бол эмчид хандаарай.
Хэрэв таны биед Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн үйлчлэл хэтэрхий хүчтэй, эсвэл хэтэрхий сул санагдвал эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай.
Хэрэв Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн тун хэтрүүлэн хэрэглэсэн бол
Тун хэтрүүлсэн шинж тэмдэг энэ бэлдмэлийн үзүүлэх ердийн гаж нөлөөнөөс хэтэрдэггүй. Өвчний шинж тэмдэг хүнд үед цусны эргэлтийн тогтолцоог хянах, шаардлагатай үед шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийх хэрэгтэй.
Хэрэв хүүхэд Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийг их хэмжээгээр уусан бол хамгийн ойр орших эмчид яаралтай хандана уу.
Хэрэв та Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлийн тунг уухаа мартсан бол
Алгассан тунг нөхөж уух зорилгоор давхар тун ууж болохгүй.
Хэрэв та Бромгексин-4 Берлин-Хеми бэлдмэлээ хэрэглэхээ мартсан, эсвэл шаардлагатай тунгаас бага тунгаар хэрэглэсэн бол дараагийн удаа ердийн хэрэглэх тунгаа л ууна.