Та амжилттай нэвтэрлээ
Та амжилттай бүртгэгдлээ
Энэ зохимж байхгүй байна.
Ангилал:
Хэрэглэх арга, тун
Хэсэг газарт. 0,5 см хэмжээний гелийг өдөрт 3 удаа амны хөндийн өвчтэй үрэвссэн салст бүрхүүлэн дээр хөнгөхөн массаж хийх маягаар түрхэнэ.
Хиймэл шүдний протез хийлгэх явцад 0,5 см хэмжээтэй гелийг даралт үүсэж байгаа хэсэгт түрхэнэ.
Эмчилгээний хугацаа тухайн өвчин –ийн хүндрэлээс хамаарна.
Хэрэглэх заалт
Ам ба уруулын салст бүрхүүлийн үрэвсэлийн үед өвдөлтийн хам шинж үүсэхэд (стоматит, хейлит, уруул хөрзийх улайлт), гингивит (буйлны үрэвсэл), хиймэл шүд зүүснээс болж амны хөндийн салст бүрхүүл цочирход, сүүн шүд ба 13-дах араа гарах үед, амны хөндий дэхь ажилбарын үед тус тус хэрэглэнэ.
Хадгалалт
30°С-аас ихгүй газар хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа
5 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Гелийг нээснээс хойш 12 сарын хугацаанд хэрэглэж болно.
Онцгой анхааруулга
Бэлдмэлийг нүдэнд орохоос хамгаална. Гелийг хэрэглэхийн өмнө ба хэрэглэсний дараа гараа угаана.
Камистад® нь сахар орлуулагч натрийн сахаринат агуулдаг.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.