Хэрэглэх арга ба тун
Эмч, эм зүйчийн зөвлөгөөг чанд баримтлан бэлдмэлийг хэрэглэнэ үү. Хэрэв танд эргэлзээ төрвөл эмчлэгч эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.
- Шахмалыг ууж хэрэглэнэ.
- Шахмалыг бүтнээр залгиж усаар даруулна.
- Шахмалыг хооллох үедээ эсвэл хоолны хооронд дурын үед хэрэглэж болно.
- Шахмал ижил тунд хуваагдсан байж болно.
Бэлдмэлийг ямар хэмжээгээр хэрэглэх вэ?
- Эмчлэгч эмч хэдэн шахмал Леваксела хэрэглэхийг шийднэ.
- Эмийн тун бие махбодийн халдварын байрлал, хэлбэрээс хамаарна.
- Эмчилгээний үргэлжлэх хугацаа халдварын хүнд, хөнгөний зэргээс хамаарна.
- Хэрэв танд эмийн үйлдэл хэт сул, эсвэл хэт хүчтэй байгаа санагдвал дур мэдэн тунг өөрчилж болохгүй. Эмчлэгч эмчдээ хандана уу.
Насанд хүрэгчид ба өндөр настан
Хамрын дайвар хөндийн халдвар
- Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр
- Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр хэрэглэнэ.
Амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд үргэлжилсэн уушгины халдвар
- Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр
- Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр хэрэглэнэ.
Хатгалгаа
- Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэгээс хоёр удаа өдөр бүр
- Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт хоёр удаа өдөр бүр хэрэглэнэ.
Бөөр, давсаг,шээс ялгаруулах замын халдвар
- Леваксела 250мг тунтай нэгээс хоёр шахмалыг өдөр бүр
- Эсвэл Леваксела 500мг тунтай 1/2 шахмалыг өдөр бүр хэрэглэнэ.
Түрүү булчирхайн халдвар
- Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр
- Эсвэл Леваксела 500мг тунтай нэг шахмалыг хоногт нэг удаа өдөр бүр хэрэглэнэ.
Арьс, арьсан дорх өөхөн эд, булчингийн халдвар
- Леваксела 250мг тунтай хоёр шахмалыг хоногт нэгээс хоёр удаа өдөр бүр
- Эсвэл Леваксела 500мг тунтай 1/2 шахмалыг хоногт хоёр удаа өдөр бүр хэрэглэнэ.
Бөөрний эмгэгтэй насанд хүрэгчид ба өндөр настан
Эмчлэгч эмч эмийн тунг бууруулж болно.
Хүүхэд, өсвөр насныхан
Хүүхэд, өсвөр насныханд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.
Леваксела хэрэглэх цагийг хожимдуулах
Хэрэв та хэрэлэхээ мартсан бол санасан даруйдаа эмээ ууна. Орхигдсон тунг нөхөх зорилгоор давхарлаж хэрэглэж болохгүй.
Леваксела хэрэглэхээ зогсоох
Таны биеийн байдал сайжирмагц Леваксела хэрэглэхээ зогсоож болохгүй. Эмчийн зөвлөсөн тунг гүйцэд хэрэглэх нь чухал. Учир нь бэлдмэл хэрэглэхийг зогсоосны дараа таны биеийн байдал муудах эсвэл нянгууд тухайн бэлдмэлд тэсвэртэй болж болзошгүй.