Хэрэглэх заалт
Гиперхолестеролеми
Аторвастатиныг нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин), аполипопротеин В ба триглицеридийн түвшин ихэссэн өвчтөний эмчилгээнд хоолны дэглэм дээр нэмэлт болгон хэрэглэх ба түүнчлэн анхдагч гиперхолестеринеми (удамшлын гетерозигот ба удамшлын бус гиперхолестеринеми), хавсарсан (холимог) гиперлипидемитэй (Фредриксоны IIa ба IIb хэлбэр) өвчтөний холестерин ИНЛП (их нягттай липопротеин)-ы түвшинг ихэсгэх зорилгоор, цусны сийвэн дэх триглицеридийн хэмжээ ихэссэн (Фредриксоны III хэлбэр) үед хоолны дэглэм хангалттай үр нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдолд тус тус хэрэглэнэ.
Аторвастатиныг мөн удамшлын гомозигот гиперхолестеринемитэй өвчтөнд хоолны дэглэм эсвэл бусад эмийн бус эмчилгээ хангалттай үр дүн үзүүлэхгүй байгаа тохиолдолд нийт холестерин болон холестерин БНЛП-ы түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Зүрх судасны хүндрэлээс сэргийлэх
Зүрх судасны өвчний эмнэл зүйн шинж тэмдэггүй, дислипидемитэй эсвэл дислипидемигүй, зүрхний цус хомсрох өвчний олон тооны эрсдэлт хүчин зүйлтэй (тамхи татах, артерийн гипертензи, чихрийн шижин, Х-ИНЛП-ын (холестерин их нягттай липопротеины) хэмжээ бага) эсвэл зүрхний цус хомсрох өвчний гэр бүлийн өгүүлэмжтэй өвчтөнд аторвастатиныг дараах зорилгоор хэрэглэнэ:
Нас баралтгүй зүрхний булчингийн шигдээс ба зүрхний цус хомсрох өвчний үед нас барах эрсдлийг бууруулах
Цус харвалт үүсэх эрсдлийг бууруулах
Зүрхний бах үүсэх эрсдэл ба дахин судасжуулах мэс засал хийлгэх эрсдлийг багасгах
Зүрхний архаг дутагдлын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдлийг багасгах
Зүрхний бах үүсэх эрсдлийг бууруулах
Хүүхдийн хэрэглээ (10-17 насны өвчтөн)
Аторвастатиныг удамшлын гетерозигот гиперхолестеринемийн өгүүлэмжтэй анхны биений юм нь ирсэн охид болон 10-17 насны хөвгүүдэд нийт холестерин, холестерин БНЛП (бага нягттай липопротеин) аполипопротеин В-ын түвшинг багасгах зорилгоор хоолны дэглэм дээр нэмж хэрэглэнэ. Хэрэв тохирсон туршилтын хоолны дэглэмийн дараа дараах үзүүлэлт байгаа тохиолдолд:
Холестерин-БНЛП-ын түвшин > 190мг/дл байгаа эсвэл
Холестерин-БНЛП-ын түвшин > 160мг/дл байгаа ба энэ үед:
Зүрх судасны өвчин эрт үед үүсэхэд удамшлын хувьд өртөмтгий эсвэл
Тухайн тохиолдолд хүүхдэд 2 эсвэл түүнээс дээш зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл байгаа
Цээрлэлт
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
Элэгний өвчний идэвхтэй үе шат
Ийлдсийн трансаминазын агууламж шалтгаан тодорхойгүйгээр тогтвортой ихсэх
Араг ясны булчингийн өвчин
Жирэмсэн болон хөхүүл үе
Элэгний үрэвсэл С-ын эмчилгээнд зориулсан глекапревир/пибрентасвир зэрэг вирусын эсрэг эм хэрэглэж байгаа хүмүүс