Тун хэтрэлт.
Хурдан тарих болон тун хэтрүүлсэнээс үүдэн гиперкалеми эсвэл гипермагниеми үүснэ.
Гиперкалиемийн шинжүүд: бие сулрах, саажил, зүрхний булчингийн сэрэл дамжуулалт алдагдах, саа, зүрхний цохилт удааширах. Кали цусны сийвэнд өндөр түвшинд байх нь зүрхний үйл ажиллагааг дарангуйлж, хэм алдагдах эсвэл зүрх зогсосноор үхэлд хүргэнэ.
Гипермагниемийн шинжүүд: дотор муухайрах, бөөлжих, суулгах, нойрмоглох, цусны даралт буурах, бие сулрах, хэл ээдрэх, юм хоёрлож харагдах, орон зайн баримжаа алдагдах, толгой эргэх, зүрхний цохилт цөөрөх. Магни цусны сийвэнд өндөр түвшинтэй байх нь рефлекс буурах, мэдрэл-булчингийн хориг үүсэх, амьсгал дарангуйлагдах, зүрх зогсоход хүргэнэ.
Ийм тохиолдолд кальци глюконат эсвэл кальци хлоридийн 10% 10-40мл-ийг (тун хэтрэлтийн хүндийн зэргээс хамаарна) амьсгал болон цусны эргэлт хэвийн болгох шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Хүнд хэлбэрээр хордсон нөхцөлд авсан арга хэмжээ үр дүнгүй байвал гемодиализд оруулна.