Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлаганд агуулагдах аль нэгэн бодист хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.
Анхааруулга:
Түүнийг жирэмсний эхний 3 сард трихоносомиазын эмчилгээнд хэрэглэхгүй. Метронидазол хөхний сүүгээр ялгардаг тул түүнийг хөхүүл эхэд хэрэглэхээс зайлсхийх ёстой.
Эмчилгээний явцад болон эмчилгээний дараах 2 хоногт хүүхдээ хөхүүлэхгүй байх хэрэгтэй.
Гаж нөлөө ба өвөрмөц болгоомжлол:
МИКОМЕТ нь бүх насны хүмүүст хор багатай, хэт мэдрэгшил бага үүсгэдэг бөгөөд зохимж сайтай бэлдмэл болно. Хааяа бэлгийн уруул, үтрээ загатнах, халуун оргих болон цочирч эмзэглэх зэрэг гаж нөлөө үүсч болзошгүй. Мөн хэвлийн доогуур базлах, толгой өвдөх болон үтрээнээс ялгадас гарах шинж илэрч болох юм.
Болгоомжлол:
Эмчилгээний явцад хэт мэдрэшил болон цочролын шинж илэрвэл эмчилгээг зогсооно.
МИКОМЕТ үтрээний шахмалыг хэрэглэж байх явцад өвчтөн согтууруулах ундаа хэрэглэхээс болгоомжлох ёстой.
МИКОМЕТ шахмалыг хэрэглэх үеийн өвчтөний цусны сийвэн дэх тун нь метронидазолыг ууж хэрэглэх үеийнхээс илэрхий бага байдаг хэдий ч согтууруулах ундаатай сөргөөр харилцан нөлөөлөл үүсгэх боломжтой хэвээр байдаг.
Түүнийг хэрэглэж байх эмчилгээний хугацаанд бэлгийн харьцаанаас татгалзах нь зүйтэй.
Тун хэтрэлт:
МИКОМЕТ үтрээний шахмалыг хэрэглэсний улмаас өвчтөнд тун хэтрэлт үүсч байсан тухай мэдээлэлгүй байна. Гэхдээ үтрээний шахмалыг хэрэглэхэд системийн нөлөө үзүүлж болохуйц хэмжээгээр шимэгддэг болно.