Хэрэглэх арга болон тун:
Тунг тухайн өвчтөний онцлогт нь тохируулан тооцно.
Хүнд хэлбэрийн гуурсан хоолойн багтраа өвчний эмчилээнд болон ууж хэрэглэдэг кортикостеройдын хэрэглээг бууруулах зорилгоор хэрэглэх эмчилгээний эхлэх тун:
Насанд хүрэгсэд: 1 – 2 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Хүүхдэд: 0.5 – 1 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Зохицуулах тун
Зохицуулах тунг тухайн өвчтөний онцлогт нь тохируулан тооцно. Эмнэлзүйн зохимжтой үр дүнд хүрсний дараагаар өвчний шинж тэмдгийг хянаж байх идэвхитэй үйлчлэх хамгийн бага зохицуулах тун хүртэл алгуурхан бууруулах хэрэгтэй.
Насанд хүрэгсэд: 0.5 – 1 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Хүүхдэд: 0.25 – 0.5 мг тунгаар өдөрт хоёр удаа.
Вирүсийн гаралтай төвөнхийн үрэвсэл: Эхний тунг 2 мг, хоёрдох тунг 1 мг 30 минутын зайтай.