Хэрэглэх үед анхаарах зүйлс.
Өндөр настан (өндөр настай өвчтөнүүдэд хэрэглэх үед аюулгүй байдал, үр нөлөөг хангалттай судлаагүй);
Элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн (одоогоор ийм өвчтөнүүдийн фармакокинетикийн онцлог, аюулгүй байдлыг судлаагүй).
Энэхүү бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглээд гарах нөлөөний талаар мэдээлэл одоогоор байхгүй.
Жирэмсэн эсвэл хөхүүл үед хэрэглэх.
Жирэмсэн үед эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно. Хөхүүл үед үндсэн үйлчлэгч бодис болон түүний метаболит нь хөхний сүүгээр дамждаг эсэх нь тодорхойгүй байна. Эмийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай үед хөхөөр хооллохоо зогсоох хэрэгтэй.
Тээврийн хэрэгсэл эсвэл бусад механизм жолоодох үед хариу үйлдэл үзүүлэх хурдад нөлөөлөх эсэх.
Уг эмийн бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл бусад механизмыг ажиллуулах үед шаардагдах хариу арга хэмжээний хурдад нөлөөлөхгүй.