Болгоомжлол
1. Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийнэ.
· Цетиризинд болон гидроксизины буюу эсвэл пиперазины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэгшилтай, хэт мэдрэгшлын урвалтай холбоотой шинж илэрсэн байсан өгүүлэмжтэй өвчтөн
· Бөөрний дутагдалтай өвчтөн (креатинины клиренс 10мл/мин-с бага)
· Жирэмсэн болон жирэмсэн болох боломжтой эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд
· 6-аас доош насны хүүхэд
· Галактоз зохидоггүй хүмүүс, Лапп лактазын дутагдалтай буюу эсвэл глюкоз-галактозын шингээлтийн алдагдал зэрэг удамшлын эмгэгтэй хүмүүс. Учир нь уг бэлдмэл лактоз агуулдаг. (лактоз агуулсан бэлдмэлийг хязгаарлана)
2. Уг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед дараах эмийн аль нэгнийг хэрэглэж болохгүй.
· Цетиризин болон теофиллиныг (400мг-р хоногт 1 удаа) олон удаагийн тунгаар хамт хэрэглэсэн судалгаагаар теофиллины фармакокинетик өөрчлөгдөөгүй бөгөөд цетиризиний клиренс бага зэрэг (16%) багассан байна.
· Цетиризин (хоногт 10мг) болон ритонавирыг (600мг-р хоногт 2 удаа) олон удаагийн тунгаар хамт хэрэглэсэн судалгаагаар ританавирын задрал бага зэрэг өөрчлөгдсөн (-11%) бөгөөд цетиризиний түвшин ойролцоогоор 40%-р ихэссэн байна.
3. Уг бэлдмэлийг хэрэглэх үедээ дараах зааврыг баримтлана.
· Бэлдмэл хөхний сүүгээр ялгарч болзошгүй тул хүүхдийн хөхөөр хооллолтыг зогсооно.
· Уг бэлдмэлийг их хэмжээний согтууруулах ундаатай болон түүнчлэн гистамины эсрэг бусад эмтэй хамт хэрэглэхгүй.
4. Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөнө.
· Бөөрний эмгэгтэй өвчтөн (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно.)
· Элэгний эмгэгтэй өвчтөн (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно)
· Өндөр настай хүмүүс (цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болно). Уг бэлдмэл нь үндсэндээ бөөрөөр ялгардаг учир бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй настай хүмүүст бага тунгаар болгоомжтой хэрэглэж эхэлнэ. Учир нь бэлдмэлийн цусан дахь өндөр концентраци хадгалагдаж болох ба хэрэв гаж нөлөө илэрвэл бэлдмэлийн тунг багасгах буюу эсвэл хэрэглэхээ зогсоон тохирсон арга хэмжээ авна.
· Эпилеспитэй өвчтөн буюу эсвэл уналт таталт илрэх эрсдэлтэй өвчтөн
· Нугасны гэмтэл болон түрүү булчирхайн томрол зэрэг ямар нэгэн өртөмхий хүчин зүйл бүхий өвчтөн. Учир нь уг бэлдмэл шээс баригдаж саатах эрсдлийг ихэсгэдэг.
5. Хэрэв дараах байдлын аль нэг нь илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ шууд зогсоож эмч, эм зүйч, шүдний эмчтэй зөвлөнө. Хэрэв боломжтой бол уг хавсралтын талаар зөвлөлдөх хэрэгтэй.
1) Тун хэтрэлтийн шинж тэмдэг ба эмчилгээ
- Шинж тэмдэг: цетиризиний тун хэтэрсний дараа ажиглагдах ихэнх шинж тэмдэг нь ТМС-д үзүүлэх болон холинолитик үйлдэлтэй нь холбоотой байдаг. Хоногт хэрэглэх зөвлөсөн тунгаас 5 дахин их тунгаар хэрэглэсний дараа дараах гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдсэн. Үүнд: ухаан балартах, суулгах, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, уйтгарлах, хүүхэн хараа өргөсөх, загатнах, сэтгэл санаа тогтворгүй болох, тайван дөлгөөн болох, нойрмоглох, ступор, зүрхний цохилт түргэсэх, салганах, шээс баригдаж саатах зэрэг шинж орно.
- Эмчилгээ: цетиризиний өвөрмөц антидот тодорхойгүй. Хэрэв уг бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд илэрч буй шинж тэмдэгт тохирсон болон дэмжих эмчилгээ хийхийг зөвлөнө. Тун хэтэрснээс хойш удаагүй байгаа бол ходоод угаахыг анхаарах хэрэгтэй. Цетиризин нь диализаар идэвхтэй ялгардаггүй.
2) Сэтгэц ба мэдрэлийн тогтолцоо: дараах шинж илэрч болно: нойрмоглох, толгой өвдөх, хааяа сульдах, саажил, астени, түгшүүрлэх, мэдрэхүй өөрчлөгдөх, хааяа түр зуур үлбэгэр сул болох, ядрах, толгой эргэх, толгой хүчтэй эргэх, хөөрөлд орох, таталдаа, хөдөлгөөний өөрчлөлт, булчингийн дистони, муужрах, салганах, түрэмгий болох, ухаан балартах, сэтгэл унал, хий үзэгдэл, нойргүйдэх, татвалзах эмгэг, мартамхай болох, ойгүйдэх эмгэг, амиа хорлох бодол.
3) Хоол боловсруулах тогтолцоо: хааяа ам цангах, уруул хатах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, ходоодны хямрал, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, ходоод өвдөх, ходоод орчим өвдөх, аюулхай орчим таагүй мэдрэмж илрэх, суулгах, хааяа бөөлжих, ходоод гэдэсний хямрал, уруул үрэвсэх, амт өөрчлөгдөх, хоолны дуршил сайжрах зэрэг шинж илэрч болно.
4) Цусны эргэлтийн тогтолцоо: хааяа зүрхний цохилт олшрох, зүрхний хэмнэл алдагдах, цусны даралт ихсэх, хааяа зүрх дэлсэх шинж илэрч болно.
5) Цус: судасны үрэвсэл, хааяа лейкоцитын тоо цөөрөх, нейтроцит цөөрөх, эозинофилийн тоо олшрох, хааяа моноцит олшрох, тромбоцитын тоо ихсэх зэрэг шинж илэрч болно.Түүнчлэн тромбоцитын тоо ховор тохиолдолд багасч болох тул анхааралтай ажиглах шаардлагатай. Хэрэв гаж нөлөө илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож тохирсон арга хэмжээ авна.
6) Дархлалын тогтолцоо, арьс болон арьсан доорх эд:гэрэлд мэдрэгших, хааяа мэдрэг болох ба анафилаксын шок илрэх, түүнчлэн хааяа хавагнах, загатнах, тууралт гарах, хааяа чонон хөрвөс, судасны хаван ба эмийн шалтгаантай тууралт ажиглагдаж болно.
7) Нүд: хааяа нүд бүрэлзэх, нүдний салст бүрхүүл улайх, нүдний хөдөлгөөний эмгэг тохиолдож болно.
8) Чих ба сонсгол тэнцвэрийн эрхтэн: толгой эргэх
9) Элэг: АСТ, АЛТ, шүлтлэг фосфотаз, нийт билирубин, ᵞ-GTP, лактат дегидрогеназ түр зуур ихсэх (эхний шинж тэмдэг: ерөнхийдөө сульдах, хоолонд дургүй болох, халуурах, дотор муухайрах гэх мэт), шарлах зэрэг шинж илэрч болох ба сайн хяналт ажиглалт шаардагдана. Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож тохирсон арга хэмжээ авна
10) Бөөр: цусан дахь мочевин ихсэх, чихрийн шижин, шээсэнд цус илрэх, хааяа дизури илрэх, шөнө шээс задгайрах, шээс баригдаж саатах.
11) Бусад: фарингит, ханиалгах, хамраас цус гарах, гуурсан хоолой агчих, сонсгол өөрчлөгдөх, хараа өөрчлөгдөх, хааяа цээжээр өвдөх, хааяа сарын тэмдэг алдагдах, чих шуугих, хамрын салст бүрхүүл үрэвсэх, биеийн жин ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.
12) Цетиризинийг хэрэглэсний дараа тууралт болон загатнаа илэрсэн зарим өвчтөнд бэлдмэлийг зогсоосон талаар мэдээлэгдсэн.
6. Хэрэглэхтэй холбоотой бусад болгоомжлол
1) Бэлдмэл харшил үүсгэгчийн арьсан доторх урвалыг дарангуйлдаг учир харшил үүсгэгчийн арьсан доторх сорил тавихаас өмнө 3-5 өдөр бэлдмэлийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
2) Бэлдмэлийг эрүүл хүмүүст хоногт 20-25мг тунгаар хэрэглэж байгаа үед хурдан хөдөлгөөн болон хариу урвал үзүүлэх хугацаанд сөрөг нөлөө үзүүлээгүй боловч тээврийн хэрэгсэл жолоодох ба машин механизмтай ажиллахдаа бэлдмэлийг их тунгаар хэрэглэж болохгүй. Хэдийгээр рацемат (оптик изомер) нь согтууруулах ундааны (цусан дахь концентраци 0,5г/л) үйлдлийг ихэсгэдэггүй юм шиг боловч согтууруулах ундаа болон ТМС-ийг дарангуйлдаг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд анхаарал болгоомжлол суларч ажлын чадвар өөрчлөгдөж болно.
3) Өвчний шинж тэмдэгт тохируулж бэлдмэлийг хоногт 10мг тунгаар хэрэглэхэд ямар нэгэн сайжрал илрээгүй тохиолдолд эмч, эм зүйчийн заавраар хоногт 20мг тунгаар хэрэглэсэн талаар эмнэл зүйн үр дагаврын мэдээлэл байдаг.
4) Хоол нь цетиризиний шимэгдэлтийн хурдыг ойролцоогоор 1 цаг багасгадаг боловч шимэгдэлтийн үзүүлэлтэнд нөлөөлдөггүй.