Тусгай анхааруулга: Ингалипт бэлдмэлийг хүүхдэд зөвхөн эмчийн зөвлөснөөр хэрэглэж болно. Бэлдмэл нь жолоо барих болон машин, механизмтай ажиллах чадварт сөргөөр нөлөөлөх тухай мэдээлэл байхгүй байна.
Гаж нөлөө: харшлын урвалууд (арьсанд тууралт гарах, загатнах г.м.), түр зуур хорсох, хоолойд торох шинж илэрч болзошгүй. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоон эмчид хандах шаардлагтай. Ердийн бус гаж нөлөө илэрвэл эмчид хандан цаашид бэлдмэлийг хэрхэн хэрэглэх талаар зөвөлгөө авах шаардлагатай.
Тун хэтрэлт: Шинж тэмдэгүүд: бэлдмэлийн зарим хэсэг зальгигдсаны улмаас дотор муухайрах буюу бөөлжих шинж илэрч болзошгүй. Авах арга хэмжээ: өвөрмөц анитидот байхгүй, шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ.