Карведи-Денк 25 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.Хэрэвойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.
Бэлдмэл бага тунгаараа тохиромжтой хүчээр үйлчилнэ.
Хэрэглэх арга:
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмч өөрөөр зөвлөөгүй бол өглөө эсвэл өглөө болон орой хэрэглэж болно. Бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэхийг зөвшөөрнө.
Үйлчлэгч бодисын шимэгдэлт удаан ба биеийн байрлал өөрчлөгдөхөд (ортостатик нөлөө) цусны эргэлтийн зохицуулга алдагдан багасч болно.
Эмч өөрөөр зөвлөөгүй үед хэрэглэх хоногийн ердийн тун:
Зүрхний тогтвортой архаг дутагдал:
Эхлэх тун:
Эхний 14 өдөр: өглөө 3.125мг, орой 3.125мг карведилол
Ердийн тун:
Хэрэв эхлэх тун зохимж сайтай байвал дараагийн шатанд доод тал нь хоёр долоо хоногийн зайтайгаартунг ихэсгэж болно. Зорилтот туннь хамгийн сайн зохимжтой байна.
Өглөөд 6.25мг, оройд 6.25мг карведилол, эсвэл өглөөд Карведи-Денк 25-ын ½ шахмал(12.5мг карведилол), оройд мөн ½ шахмалаар (12.5мг карведилолтой) хэрэглэж болно.Дараа нь бэлдмэлийг өглөөд 1 шахмал (25мг карведилол) болон оройд 1 шахмал (25мг карведилол) болгон нэмнэ.
Хувь хүний өвөрмөц тохиолдол дахь дээд тун:
ӨглөөКарведи-Денк 25-ын1 шахмал (25мг карведилол) болон орой 1 шахмал (25мг карведилол)тунгаар хэрэглэнэ.
Зөвхөн 85кг-аас дээш жинтэй хөнгөн болон дунд зэргийн явцтай тогтвортой зүрхний архаг дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг хоногт 2х50мг хамгийн дээд тунд хүртэл болгоомжтой нэмж болох бөгөөд өвчтөнийг маш нарийн хянана.
Хэрэв зөвхөн эмнэлзүйн байдал тогтвортой эсвэл шаардлага хангахуйц байгаа тохиолдолд бэлдмэлийн тунг ихэсгэж болно. Энэ нь зүрхний дутагдал гүнзгийрэхшинж тэмдэгггүй,эмнэлзүйн ач холбогдол бүхий гаж нөлөө(цусны даралт унах, толгой эргэх гэх мэт)илрээгүйгилэрхийлнэ.
Бэлдмэлийн тунг ихэсгэхийн өмнө эмч цаг бүр(бөөрний үйл ажиллагаа, биеийн жин, цусны даралт, зүрхний цохилтын тоо, зүрхний хэмнэл гэх мэт) ялангуяа дээр дурьдсан шинж тэмдгүүдийг шинжилж үзнэ.Карведи-Денк 25 бэлдмэл хэрэглэсний улмаас дээр өгүүлсэн гаж нөлөө илрэх, зүрхний дутагдал даамжрах ньихэвчлэн түр зуур илэрдэг. Бэлдмэлийн тунг түр хугацаагаар багасгах буюу шаардлагатай тохиолдолд эмчилгээг зогсоох нь ач холбогдолтой байдаг.Хэрэв биед шингэн хуримтлагдвал хамгийн түрүүнд шээс хөөх эмийн тунг нэмэх хэрэгтэй.Шаардлагатай барих тунг эмчийн хяналтан дор өвчтөн бүрт өвөрмөцөөр тодорхойлно. Удаан хугацааны эмчилгээнд өвчтөн бүрт зохимжтой тунгаар хэрэглэнэ. Хэрэв карведи-денк 25 бэлдмэлийн эмчилгээг хоёр долоо хоногоос дээш хугацаагаар тасалдуулвал дахин эхний тунгаар (3.125мг тунгаар хоногт 2 удаа 2 долоо хоногийн турш) эхлэх бөгөөд тунг аажим аажмаар (дээрх хүснэгтээс хар) өвчтөн бүрт дахин өвөрмөцөөр тохируулна.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай болон зүрхний архаг дутагдалтай өвчтөндтунг тохируулах:
Шаардлагатай тунг өвчтөн бүрт өвөрмөцөөр тогтооно. Зөвхөн зүрхний дутагдлын үед карведилолын фармакокинетикийн шинж чанарт үндэслэн тунг тохируулах шаардлагагүй.
Цусны даралт ихсэх өвчин:
Эхлэх тун:
Эхний 2 өдөр: ½ шахмалыг(12.5мг карведилол) хоногт 1 удаа өглөө ууна.
Ердийн тун:
1 шахмалаар(25мг карведилол)хоногт 1 удаа өглөө ууна.
Хувь хүний өвөрмөц тохиолдол дахь дээд тун:
14 хоногийн дараа хамгийн эрт үед: 1 шахмалаар(25мг карведилол) өглөө болон орой ууна.
Нэг удаагийн тунг 25мг, хоногийн тунг50мг-с хэтрүүлэхгүй.
Зүрхний тогтвортой архаг бах:
Эхлэх тун:
Эхний 2 өдөр: ½ шахмалаар(12.5мг карведилол) өглөө болон орой ууна.
Ердийн тун:
1 шахмалаар(25мг карведилол) өглөө болон орой ууна.
Хувь хүний өвөрмөц тохиолдол дахь дээд тун:
14 хоногийн дараа хамгийн эрт үед: 2 шахмалаар(50мг карведилол) өглөө болон орой ууна.
Өндөр настанд тунг тохируулах
(70-с дээш настай)
Цусны даралт ихсэх өвчин:
Эхлэх тун:
Эхний 2 өдөр: ½ шахмалаар(12.5мг карведилол) өглөө ууна.
Ердийн тун:
½ шахмалаар(12.5мг карведилол) өглөө болон орой ууна.
Хэрэв бэлдмэлийн эмчилгээний үйлдэл хангалтгүй байвал доод тал нь 14 хоногийн зайтайгаартунг ихэсгэж 1 шахмалаар(25мг карведилол) өглөө болон орой ууна.
Дээд тун
1 шахмалаар (25мг карведилол) өглөө болон орой ууна.
Эмчилгээг эхлэхдээ настай өвчтөндкарведилолыг 12.5мг тунгаар хэрэглэнэ. Уг тунгаар тодорхой өвчтөндцусны даралтыг хангалттай бууруулахудаан хугацааны эмчилгээнд хэрэглэх боломжтой.
Зүрхний архаг тогтвортой бах
Дээд тун:
Удаан хугацааны эмчилгээ: 1 шахмалаар (25мг карведилол) өглөө болон орой ууна.
Хэрэв та 70 буюу түүнээс дээш настай бол карведилолын 2х25мг тунг хоногт хувааж хэрэглэх бөгөөд тунг хэтрүүлж болохгүй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Карведи-Денк 25 бэлдмэлийн эмчилгээг ихэвчлэн удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд боломжтой бол эмчилгээг гэнэт зогсоохгүй. Бэлдмэлийн эмчилгээг 1-2 долоо хоногоос удаан хугацааны туршудаан аажим аажмаар зогсооно.
Хэрэв зүрхний бахын эсрэг эмчилгээг орлуулах шаардлагатай байгаа бол зүрхний цусан хангамжийн дутагдал улам гүнзгийрэхээс сэргийлжүүнийгкарведи-денк 25 бэлдмэлийг аажим зогсоохтой зэрэг хийнэ.
Хэрэв Карведи-Денк 25 бэлдмэлийн үйлдэл хэтэрхий хүчтэй эсвэл сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.