Клотри-Денк 1% кремийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг уг эм хэрэглэх зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна.
Хэрэв эмч өөрөөр зөвлөөгүй бол бэлдмэлийг арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 1-3 удаа түрхэж үрнэ. Ерөнхийдөө ½ см орчим крем нь гарын алганы хэмжээтэй талбайд түрхэхэд хангалттай.
Клотри-Денк 1% кремийг түрхэхийн өмнө арьсны хайрст хэсгийг зайлуулахын тулд арьсны гэмтсэн хэсгийг тогтмол угаана. Дараа нь арьсыг сайтар хатаана.
Эмэгтэйн бэлгийн уруул ба залгаа хэсгийн халдварын үед (кандида вульвит) бэлдмэлийг гэмтсэн талбайд (бэлэг эрхтнээс анус хүртэлх хэсгийн гадна талд) өдөрт 1-3 удаа түрхэнэ.
Бэлдмэлийг мөн хөрөнгөний төрлийн мөөгөнцрөөр үүсгэгдсэн эр бэлэг эрхтний толгой ба тээрхийн үрэвслийн (кандида баланит) хавсарсан эмчилгээнд хэрэглэхэд тохиромжтой.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний байрлал болон бусад хүчин зүйлсээс хамаарна. Бүрэн эдгэрэлд хүрэхийн тулд шинж тэмдэг арилмагц эмчилгээг зогсоохгүй ба хамгийн багадаа 4 долоо хоног тууштай үргэлжлүүлнэ. Ерөнхийдөө олон өнгөт үлд 1-3 долоо хоногт, эритразм 2-4 долоо хоногт эдгэрдэг.
Тамирчны хөлний шинж тэмдэгтэй өвчтөнд ямар нэг дахилтаас сэргийлэхийн тулд шинж тэмдгийн субьектив сайжрал түргэн илэрсэн ч бүх шинж тэмдэг арилснаас хойш эмчилгээг ойролцоогоор 2 долоо хоног үргэлжлүүлнэ.
Кандида вульвит ба кандида баланит 1-2 долоо хоногт эдгэрдэг.
Хэрэв танд Клотри-Денк 1% кремийн үйлдэл хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй.