Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.
- Үйлчлэгч бодис болох ибупрофен ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад харшилтай (хэт мэдрэг) хүмүүс
- Ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлийн эмчилгээнд гуурсан хоолойн багтрааны өвчин хөдлөл, хамрын үрэвсэл ба арьсны урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- Тодорхой бус шалтгаантай цус төлжилтийн дутагдал
- Өмнө нь ходоод ба 12 хуруу гэдэсний дахилтат шархлаа (идэгдмэл шархлаа) болон цус алдалтаарөвдөж байсан өгүүлэмжтэй, эсвэл одоо илэрч байгаа (батлагдсан шархлаа ба цус алдалтын 2 ба түүнээс олон өөр тохиолдол)
- Өмнө нь стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл/хэрх өвчний эсрэг бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор хоол боловсруулах замын цус алдалт болон цооролт үүсч байсан өгүүлэмжтэй хүмүүс
- Тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) ба бусад идэвхтэй цус алдалт
- Хүнд явцтай элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал
- Хүнд хэлбэрийн зүрхний дутагдал
- Жирэмсний 3 дахь гурван сар
- 15-аас доош насны хүүхэд.
Ибупрофен Денк 600 нимгэн бүрхүүлтэй шахмалыг зөвхөн тодорхой нөхцөлд (эмчийн хяналтанд удаан хугацааны завсарлагатай буюу бага тунгаар) онцгой анхаарч болгоомжтой хэрэглэх талаарх мэдээллийг дараах хэсэгт бичсэн болно. Үүний талаар эмчээсээ асуугаарай. Хэрэв эдгээр онцгой анхааруулга өмнө нь танд хэрэглэхэд тохиромжтой байсан бол үүнийг мөн хэрэглэнэ.