Ибупрофен Денк 400 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Ибупрофен Денк 400 нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй [үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл (ҮЭСББ) бэлдмэл] эм. Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
· үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)
· үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
· нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтерийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин
· нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)
· зөөлөн эдийн хэрэх өвчин
· гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл
Шинж тэмдгийн эмчилгээнд богино хугацаанд хэрэглэх заалттай:
· хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл, толгой өвдөлт шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт
· Халууралт