Анхааруулга ба болгоомжлол
Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.
Хэрэв Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхэд хэт мэдрэгших цочмог, ноцтой урвал (жишээлбэл, анафилакси) илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, эрүүл мэндийн мэргэжилтний тусламжийг яаралтай авна уу (Илэрч болох гаж нөлөө, 4-р хэсгийг үзнэ үү).
Доксициклин хэрэглэхэд ховор тохиолдолд арьс цэврүүтэх, гуужих зэрэг хүнд хэлбэрийн түр зуурын урвал илэрсэн нь бүртгэгдсэн байдаг. Хэрэв танд арьс болон салст бүрхүүлийн талаас ямар нэг шинж илэрвэл Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож эмнэлэгт яаралтай хандана уу.
Докси–Денк 100 бэлдмэлийн эмчилгээний явцад эсвэл 10- хүртэлх долоо хоног хэрэглэхэд хүнд хэлбэрийн суулгалт үүсч болзошгүй. Суулгалт нь заримдаа цустай эсвэл салсархаг байх ба хэвлийн агшилтаас үүдсэн өвдөлттэй хавсарч болно. Энэ нь антибиотик хэрэглэснээс шалтгаалсан хүнд хэлбэрийн суулгалт ба амь насанд аюултай бүдүүн гэдэсний үрэвслийн шинж (псевдомемранозный энтерколит) байж болзошгүй тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Хэрэглэх заалтаас хамаарч Докси-Денк 100 бэлдмэлийн эмчилгээг зогсоох эсэхийг эмч шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тохирсон арга хэмжээг авна. Бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг бууруулах эмийн бэлдмэл (үйлчлэгч бодис нь лоперамид) хэрэглэхгүй ч байж болно.
Хэрэв танд доорх эмгэг байгаа бол эмчдээ мэдэгдэнэ үү. Үүнд:
· булчингийн эмгэг (миастени гравис)
· тогтолцооны чонон яр (люпус)
· элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдлын үе
- тус тус өвчний байдал дордож болно.
· хэрэв цусны сахар бууруулах эсвэл цус шингэрүүлэх бэлдмэл хэрэглэж байгаа бол (Бусад эмийн бэлдмэл ба Докси-Денк 100 хэсгийг үзнэ үү). Цусан дахь сахар ба бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг хянах шаардлагатай. Хэрэв шаардлагатай бол дээрх эмүүдийн тунг бууруулна.
· Мэдээгүйжүүлгийн өмнө (Бусад эмийн бэлдмэл ба Докси-Денк 100 хэсгийг үзнэ үү).
Та цусанд сахар, уураг, уробилиноген, шээсэнд катехоламин тодорхойлох лабораторийн шинжилгээ өгөх бол Докси-Денк 100 бэлдмэл хэрэглэж байгаагаа эмнэлгийн мэргэжилтэнд мэдэгдэнэ үү. Учир нь бэлдмэл эдгээрийн хариуг хуурамч гарахад нөлөөлж болзошгүй.
Нарны туяанд өртөх нь арьсны гэрэлд мэдрэгших урвалд хүргэж болзошгүй. Ховор тохиолдолд хумсанд сөргөөр нөлөөлнө (Илэрч болох гаж нөлөө 4-р хэсгийг үзнэ үү). Докси-Денк 100 бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд наранд болон хиймэл нарны туяанд биеэ шарахаас зайлсхийнэ үү. Арьс улайх анхны шинж илэрсэн даруйд эмчилгээг зогсоож эмчид хандана уу.
Докси-Денк 100 бэлдмэлийн эмчилгээний үед кандидагаар үүсгэгдсэн арьсны болон салст бүрхүүлийн ялангуяа бэлгийн болон амны хөндий, гэдэсний замын мөөгөнцрийн халдвар илэрнэ (Илэрч болох гаж нөлөө, 4-р хэсгийг үзнэ үү). Үүссэн аливаа халдварыг эмчлүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд эмчдээ мэдэгдэнэ үү.
Хэрэв эмчилгээ 21-с олон хоног үргэлжилж байгаа бол эмчлэгч эмч таны цусны эсийн тоо, элэг бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
Урт хугацааны эмчилгээний явцад В аминдэмийн дутагдалд хүрч болзошгүй.
Гонококкоор үүсгэгдсэн халдварын (заг хүйтэн) эсрэг эмчилгээ хийлгэж дууссаны дараа эмчилгээний үр дүнг хянах, халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор 3-4 хоногийн дараа давтан шинжилгээ хийлгэнэ үү.
Илэрч болох гаж нөлөө
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар энэхүү бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө илэрч болзошгүй ч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Дараах гаж нөлөө нь тетрациклиныг хэрэглэхэд ажиглагддаг (доксициклин нь тетрациклины бүлгийн антибиотик юм).
Хэрэв танд доорх гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандана уу. Үүнд:
· Арьсан дээр гэнэт их хэмжээгээр тууралт гарах, цэврүү үүсэх, арьс гуужих нь халууралт ба үений үрэвсэлтэй зэрэг илрэх (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг үзнэ үү)
· Харшлын хүнд хэлбэрийн урвал нь гэнэт амьсгаадах, толгойн орчимоор болон бүх бие хавагнах (хэл, залгиур хоолой хавагнах), арьсанд тууралт гарах, цусны эргэлтийн хямрал, цусны даралт буурах, ухаан алдах зэрэг шинжээр илрэх (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг үзнэ үү)
· Усархаг болон цустай хүнд хэлбэрийн суулгалт тасралтгүй илрэх ба хэвлийн өвдөлт эсвэл халууралттай хавсарч илрэх (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг үзнэ үү)
· Халуурах, жихүүцэх, толгой өвдөх, булчингийн өвдөлт, арьсны тууралт зэрэг шинж тэмдгээр Яриш-Герхеймерийн хам шинж нь спирохетээр үүсгэгдсэн Лаймын өвчний үед доксициклиныг хэрэглэхэд эмчилгээний эхэн үед илэрнэ.