Хэрэглэх заалт
Бие махбодод магни болон калийн нэмэлт эх үүсвэрийг хангах зорилгоор хэрэглэнэ.
Эмчлэгч эмчийн заалтаар:
Бэлдмэлийг зүрхний архаг эмгэгийн үед (зүрхний шигдээсийн дараах үеийн зүрхний дутагдал), зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалтын үед бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ.
Зүрхний гликозид хэрэглэх үеийн нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.
Хориглох заалт
Эмийн бэлдмэлийн найрлагад орсон үйлчлэгч болон туслах бодисын аль нэгэнд мэдрэг байх.
Аддисоны өвчин
Зүрхний гаралтай шок (артерийн даралт 90мм муб-аас доош байх)