Хэрэглэх арга, тун хэмжээ
Тун
Насанд хүрэгсэд
Артерийн даралт ихсэх эмгэг болон зүрхний бахын эмчилгээний ердийн тун: хоногт 5мг шахмалыг 1 удаа ууж хэрэглэнэ. Эмчилгээний зохимж болон хувь хүний онцлогоос хамаарч эмчилгээний хоногийн дээд тун 10 мг хүртэл ихэсгэж болно.
Цусны даралтаас хамаарч нормодипиныг тиазидын уламжлалын шээх хөөх бүлгийн бэлдмэл, альфа-блокатор, АХФ-ийн ингибитор болон ß-блокатор бүлгийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болно. Зүрхний бахын үед нитрат/бета-блокаторт үр дүнгүй тохиолдолд нормодипиныг дан болон бусад антиангиналь бүлгийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болно.
Нормодипиныг тиазидын уламжлалын шээх хөөх бүлгийн бэлдмэл болон альфа-блокатортай хамт хэрэглэх тохиолдолд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй.
Тусгай бүлгийн хүмүүст
Ахмад настанд
Нормодипиныг ижил тунгаар ахмад болон залуу хүмүүст хэрэглэхэд аль алинд нь зохимж сайтай байдаг. Ахмад настанд эмчилгээний ердийн тунгаар хэрэглэнэ. Гэхдээ эмийн тунг ихэсгэх тохиолдолд болгоомжтой байхыг анхаарна уу (“Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
Элэгний дутагдалтай өвчтөнд
Хөнгөн болон дунд зэргийн явцтай элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд зориулагдсан эмчилгээний тун байхгүй. Эмийн эмчилгээг болгоомжтой эхлэхийн зэрэгцээ эмчилгээний хамгийн бага тунгаас эхлэнэ. (“Болгоомжлол” болон “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү). Хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөний амлодипины фармакокинетик судлагдаагүй. Хүнд хэлбэрийн элэгний эмгэгтэй өвчтөнд эмийн эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Дараа нь эмийн бэлдмэлийн тунг аажмаар нэмж олно.
Бөөрний дутагдалтай өвчтөнд
Бөөрний үйл ажиллагаанаас хамаарч цусанд агуулагдах эмийн хэмжээнд өөрчлөлт ордоггүй. Амлодипин нь гемодиализын аргаар гадагшилдаггүй.
Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ
6 болон 17 насны цусны даралт ихсэх эмгэгтэй
6 болон 17 настай цусны даралт ихсэх эмгэгтэй хүүхдэд эмчилгээний зөвлөх тун хоногт 2,5мг байх бөгөөд эмчилгээг 4 долоо хоногийн турш хэрэглэхэд үр дүн илрээгүй тохиолдолд эмийн эмчилгээний тунг 5мг хүртэл ихэсгэж болно. Хүүхдэд эмийн эмчилгээний тунг 5мг-аас ихэсгэж хэрэглэсэн судалгаа байхгүй байгаа (“Фармакодинамик” болон “Фармакокинетик” хэсгээс үзнэ үү).
Уг бэлдмэл 2,5мг шахмалаар үйлвэрлэдэггүй.
6-аас доош насны хүүхэд
Мэдээлэл байхгүй.
Хэрэглэх арга
Дотуур ууж хэрэглэнэ.