Эмч өөрөөр зөвлөөгүй бол насанд хүрэгчдэд дараах зааврын дагуу хэрэглэнэ.
Архаг тогтвортой стенокардийн үед өдөрт 1 шахмалаар өдөрт 2 удаа /20мг/хон/.
Принцметал стенокардийн үед 1 шахмалаар өдөрт 2 удаа /20мг/хон/. Тунг нэмэгдүүлж 20мг-р өдөрт 2 удаа ууж болно.
Анхдагч цусны даралт ихдэх өвчний үед 1 шахмалаар өдөрт 2 удаа /20мг/хон/. Тунг нэмэгдүүлж 20мг-р өдөрт 2 удаа ууж болно.
Нифеди Денк ретард бэлдмэлийг хэзээ, хэрхэн уух вэ?
Хоолны дараа усаар даруулж бүхлээр нь залгиж ууна. Өглөө оройд тогтсон нэг цагт ууж хэрэглэнэ.
Эмчилгээ хэр удаан үргэлжлэх вэ?
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтоож өгнө.