Эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу Мидокалмыг зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв таньд лавлах зүйл гарвал эмч болон эмзүйчээс асуух зүйлээ тодруулаарай.
Шахмалыг хоолны дараа тодорхой хэмжээний усаар даруулж ууна.
Ердийн эмчилгээний зарчим:
Мидокалм 50мг шахмалыг 1-3 шахмалаар өдөрт 3 удаа уух
Мидокалм 150мг шахмалыг өдөрт 3 удаа ууна.
Хүүхдэд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Үүнд:
Эмийн бэлдмэлийг 30кг болон түүнээс дээш жинтэй хүүхдэд (10-аас дээш насны хүүхдэд) хоногийн тун 2-4мг/кг-д тооцон, тунг тунг 3 хувааж хэрэглэнэ.
Хүүхдэд өгөх хоногийн тун бага учир Мидокалм 50мг бүрхүүлтэй шахмалыг зөвлөдөг. Учир нь уг бэлдмэлийг хуваадаггүй учир 30кг болон түүнээс дээш жинтэй хүүхдэд хэрэглэхээр зориулагдсан болно.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Мидокалм эмийн эмчилгээний явцад илрэх гаж нөлөөний давтамж өндөр байхын зэрэгцээ бөөрний үйл ажиллагаа болон өвчтөний ерөнхий байдлыг хянах шаардлагатай.
Толперизоныг хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнг хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Мидокалм эмийн эмчилгээний явцад илрэх гаж нөлөөний давтамж өндөр байхын зэрэгцээ элэгний үйл ажиллагаа болон өвчтөний ерөнхий байдлыг хянах шаардлагатай.
Толперизоныг хүнд хэлбэрийн элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнг хэрэглэхгүй.