Хэрэглэх заалт:
Левофлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн насанд хүрэгсдийн хөнгөн болон дунд зэргийн явцтай халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
Цочмог явцтай бактерийн гаралтай дайвар хөндийн үрэвсэл (амьсгалын замын халдварын эмчилгээний үндэсний болон тухайн хэсгийн удирдамжийн дагуу оношлогдсон, бактерийн эсрэг эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед)
Архаг явцтай бронхитын сэдрэл (амьсгалын замын халдварын эмчилгээний үндэсний болон тухайн хэсгийн удирдамжийн дагуу оношлогдсон, бактерийн эсрэг эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед)
Эмнэлгийн бус уушгины үрэвсэл (эхний эмчилгээнд нийтлэг зөвлөдөг бактерийн эсрэг бэлдмэл үр дүнгүй буюу тохиромжгүй үед)
Бөөр шээсний замын хүндрэлгүй халдвар
Бөөр шээсний замын хүндэрсэн халдвар: пиелонефритийг оруулаад.
Архаг явцтай бактерийн гаралтай түрүү булчирхайн үрэвсэл.
Арьс ба арьсан доорх эдийн халдвар
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө фторхинолины уламжлалын бэлдмэлийг хэрэглэх тухайн хэсгийн удирдамжийг анхаарах шаардлагатай.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:
Бэлдмэл элгэнд метаболизмд ордоггүй тул тунг нь тохируулах шаардлагагүй. Үндсэндээ бөөрөөр ялгардаг.
Өндөр настай өвчтөн:
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнөөс бусад тохиолдолд бэлдмэлийн тунг тохируулах шаардлагагүй.
Хүүхэд болон өсвөр насныхан:
Бэлдмэлийг 18 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн эмэгтэйд левофлоксациныг хэрэглэсэн талаарх мэдээлэл хомс байдаг. Левофлоксациныг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг цээрлэнэ.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Бэлдмэл жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бага зэрэг нөлөөлнө. Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөө нь (толгой эргэх, ялангуяа тэнцвэрийн, нойрмоглох, харааны өөрчлөлт) анхаарал төвлөрүүлэлт болон түргэн урвал шаардагдах ажил (машин барих, машин механизмтай ажиллах) гүйцэтгэх чадварыг өөрчилж болно.