ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Хооллох үед болон хооллосны дараа 100 мл ус эсвэл сүүгээр даруулж ууна. Бэлдмэлийг бага тунгаар, богино хугацаанд хэрэглэснээр өвчний шинж тэмдэгийг арилгаж гаж нөлөөг багасгаж болно.
Зөвлөж буй тун:
Насанд хүрэгсэд ба 15 дээш насны хүүхэд
· Ердийн тун нь 1 шахмалыг (100 мг)хоногт 2ихгүй удаа хэрэглэнэ.
Кетонал форте бүрхүүлтэй шахмалыг Кетонал лаатай хавсарч хэрэглэж болно. Жишээлбэл 1 бүрхүүлтэй шахмал Кетонал форте-г(100 мг) өглөөхэрэглээд орой Кетонал лаа (100 мг) хэрэглэж болно.
Кетопрофены хоногийн дээд тун нь 200мг. Эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний ашигтай үр нөлөө болон эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй. Хоногийн дээд тунгаас их тунгаар хэрэглэхгүй(онцгой анхааруулга ба болгоомжлол хэсгийг үз).
Хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөг багасгахын тулд ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй Кетонал форте-г хамт хэрэглэж болно.
Настангуудад:
Өндөр настай өвчтөнд илрэх гаж нөлөө нь хүнд явцтай үр дагаварт хүргэж болно. Хэрэв стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх шаардлага гарвал хамгийн бага тунгаар хэрэглэх ба эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд өвчтөнд хоол боловсруулах замаас цус алдалт илрэх эрсдлийг хянаж ажиглана.
Хүүхдэд:
Бэлдмэлийг 15 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй. (цээрлэлт хэсгийг үз)