ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Кетонал гель гадуур хэрэглэхэд зориулагдсан.
15-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсэд
Гелийг хоногт 1-2 удаа болгоомжтой түрхэнэ. Тун нь өвчтэй хэсгийн талбайгаас хамаарна. Бэлдмэлийн туб-с шахагдсан 5 см нь 100 мг кетопрофен, 10 см бэлдмэл — 200 мг кетопрофентай тэнцэнэ.
Нүд болон салстад орохоос сэргийлнэ.
Гель түрхсэн өвчтэй хэсэгт боолт болон шархны лент хэрэглэхгүй.
Гель түрхсэний дараа гараа шууд угаах (гель түрхэх хэсэг нь гар байхаас бусад тохиолдолд) хэрэгтэй.
Кетонал гелийг Кетоналын эмийн бусад хэлбэртэй (бүрээс, шахмал, лаа) хамт хэрэглэж болно. Эмийн хэлбэрээс хамаарахгүйгээр кетопрофены хоногийн хамгийн дээд тун 200 мг-с хэтрэхгүй.
Өндөр настай өвчтөнүүд: тунгийн тусгай зөвлөмж байхгүй. Өндөр настанд (гаж нөлөө үүсэхэд хамгийн их өртөмтгий) бэлдмэлийн эмнэлзүйн хамгийн бага үр дүнтэй болон аюулгүй тунг хэрэглэнэ.
Хүүхэд: Кетонал гелийг 15 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.
Гелийг түрхэхээ мартсан тохиолдолд дараагийн тунг хугацаанд нь түрхэнэ. Тунг давхардуулан хэрэглэж болохгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Кетонал хэрэглэхэд бусад бэлдмэлд илэрдэггүй гаж нөлөө илэрч болно.
Хамгийн олонтаа тохиолддог гаж нөлөө нь хэсэг газрын арьсны урвал болох улайлт, загатнаа, халуун оргих бөгөөд хэрэглэсэн хэсгээс тархаж болно.
Гаж нөлөөний тохиолдлыг давтамжаар нь доорх байдлаар ангилсан: элбэг (≥ 1/10), олонтаа ( ≥ 1/100 - < 1/10), цөөн ( ≥ 1/1000 - < 1/100), ховор ( ≥ 1/10 000 - < 1/1000), маш ховор (< 1/10 000), тодорхойгүй давтамжтай (мэдээллийг үнэлэх боломжгүй).