ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН
Шулуун гэдсээр хэрэглэхэд зориулсан.
15-с дээш насны хүүхэд ба насанд хүрэгсдийн тун
Кетоналын 1 лааг шулуун гэдсэнд хоногт 1 буюу 2 удаа хийнэ.
Кетопрофены хоногийн хамгийн их тун 200 мг байна.
Кетонал лаатай Кетоналын уух хэлбэрийг хавсран хэрэглэж болно. Жишээ нь:
Кетоналын 1 бүрээсийг (50мг) өглөө ба өдөр, Кетоналын 1 лааг (100мг) оройд эсвэл
Кетонал форте 1 шахмалыг (100мг) өглөөд, Кетоналын 1 лааг (100мг) оройд.
Бэлдмэлийг шинж тэмдгийг арилгахад шаардагдах үр дүнтэй хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэхэд үүсэх гаж нөлөөг эрс багасгана.
200 мг тунгаар кетопрофены эмчилгээг эхлэхийн өмнө ашиг ба болзошгүй эрсдлийг нарийн тооцох хэрэгтэй.
Өндөр настай хүмүүст гаж нөлөөний урвалууд хүндэрч болзошгүй. Хэрэв стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэх шаардлагатай бол хамгийн бага тунгаар 4 долоо хоног хэрэглэхийг зөвлөх ба эмчилгээг эхэлсэн өдрөөс эхлэн ходоод гэдэснээс цус алдаж болзошгүйг анхаарна.
Хэрэглэх арга
Хайрцагнаас лааг гаргаж, усаар чийглэн, шулуун гэдсэнд болгоомжтой хийнэ.
Шаардлагатай үед лааг хийхийн өмнө өтгөнөөр бие засна. Өвдөгөө нугалан, хажуу талаараа хэвтээд лааны хурц үзүүртэй талаар хошного руу хийнэ. Лааг түлхэж аль болох гүн хийнэ.
Хөлөө жийн, лаа уусч эмийг шимэгдтэл хэдэн минут хөдөлгөөнгүй хэвтэнэ
Гараа угаана.