Насанд хүрэгчдэд
Энгийн херпес вирүсийн халдвар:
Нэг удаагийн тун 1 шахмал (200 мг ацикловир)-ыг хоногт 5 удаа 4 цагийн зайтай, хэрэглэнэ.
Хүнд хэлбэрээс урьдчилан сэргийлэх ба бэлэг эрхтэний олон дахилтат энгийн херпес вирүсийн халдвар: Дархлааны талаас эрүүл өвчтөнд нэг удаагийн тун нь 1 шахмал (200 мг ацикловир)-ыг 6 цагийн зайтай, хоногт 4 удаа хэрэглэнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн тохиолдолд тохируулан 1 шахмал (200 мг ацикловир)-ыг 8 цагийн зайтай, хоногт 3 удаа эсвэл 1 шахмал (200 мг ацикловир)-ыг 12 цагийн зайтай, хоногт 2 удаа хэрэглэнэ.
Дархлаа дарангуйлагдсан өвчтөнд урьдчилан сэргиийлэх зорилгоор нэг удаагийн тун 1 шахмал (200 мг ацикловир)-ыг 6 цагийн зайтай, хоногт 4 удаа хэрэглэнэ.
Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн зэрэг дархлаа ихээр дарангуйлагдсан өвчтөнд нэг удаагийн тун 2 шахмал (400 мг ацикловир) 6 цагийн зайтай, хоногт 4 удаа хэрэглэнэ.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ
Энгийн херпес вирүсийн халдварын эмчилгээнд 2-с дээш настай хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар, 2-с доош настай хүүхдэд насанд хүрэгчдийн тунгийн талаар хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний хэрэглээ
(Ацикловир Денк 200 бэлдмэлийн хэрэглээнд тусгайлан анхаарах гэсэн хэсгийг үзнэ үү).
Зонхилон өндөр настай өвчтөнд тохиолддог бөөрний үйл ажиллагааны алдагдлын үед ацикловирыг бага тунгаар хэрэглэх нь зүйтэй. Эмч бэлдмэлийн тунг тогтоохдоо бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтийг харгалзана.
Заалт | Креатинины клиренс (мл/мин/1,73м2) | Сийвэнгийн креатинин (ммоль/л) эсвэл (мг/дл) | Нэг удаагийн тун |
| | Эмэгтэй | Эрэгтэй | |
Энгийн херпес вирүсийн халдвар | <10 | >550 >6.22 | >750 >8.48 | 1 шахмал (200 мг ацикловир)-ыг 12 цагийн зайтай, хоногт 2 удаа хэрэглэнэ. |