Грипоблок Хот Дринк бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Грипоблок Хот Дринкыг уг эм хэрэглэх зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл гарвал эмчлэгч эмч болон эм зүйчид хандаж шалгаарай.
Ердийн тун:
Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд:
1 уут бэлдмэлийг 5-6 цагийн зайтай хоногт 3-4 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг 4 цагаас бага зайтай хэрэглэж болохгүй. Хоногт 4 уутаас (3г парацетамол) их хэмжээгээр хэрэглэхгүй.
12-аас доош насны хүүхэд:
Бэлдмэлийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй
Бөөрний дутагдалтай өвчтөн:
Эм хэрэглэх хоорондын зай нь 8 цагаас багагүй байна.
Хэрэглэх арга:
Уутанд буй агууламжийг хангалттай хэмжээний халуун усанд уусгаж нэг төрлийн уусмал болтол сайтар хутгана.
Хэрэв та Грипоблок Хот Дринк бэлдмэлийн тунг хэтрүүлж хэрэглэсэн бол:
Насанд хүрэгсдэд хордлогын тохиолдол ажиглагдсан ба хүүхдэд илүү олон тохиолдсон. Зарим нь маш хүнд явцтай байсан. Энэ нь зөвлөсөн тунгаас өндөр тунгаар хэрэглэх үед, түүнчлэн болгоомжгүй хэрэглэсэн үед тохиолдоно.
Тун хэтэрсэн үед дотор муухайрах, бөөлжих, цонхийж цайх, хэвлийгээр өвдөх, хөлрөх, нойрмоглох зэрэг шинж ихэвчлэн тунг хэрэглэснээс хойш эхний 24 цагийн дотор илэрнэ.
Парацетамолыг 10г-аас их тунгаар хэрэглэх үед элэгний дутагдал ба ухаан алдах шинж бүхий хүнд явцтай элэгний эмгэг зонхилон тохиолдоно. Фенилэфринийг өндөр тунгаар хэрэглэх үед зүрхний үйл ажиллагаа идэвхжиж цусны даралт ихсэнэ.
Хэрэв та ердийн тунгаас их тунгаар хэрэглэсэн буюу эсвэл хордлогын шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлэгч эмчдээ хандаарай.
Хэрэв та бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөх зорилгоор бэлдмэлийг давхарлаж хэрэглэж болохгүй. Дараагийн эм хэрэглэх цагтаа бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.