Хэрэглэх арга ба эмийн тун хэмжээ
Дотуур ууж хэрэглэнэ. Хоол унднаас хамаарахгүй.
Зөвлөх тун – хоногт Экватор® нэг шахмалыг ууна.
Хоногийн дээд хэмжээ - хоногт Экватор® нэг шахмалыг ууна.
Заагдсан тунтай нийлмэл бэлдмэлийг зарчмын дагуу – эмгэгийн эхэн үед хэрэглэхгүйг анхаарна уу.
Экватор® 10мг/5мг, 20мг/5мг болон 20мг/10мг шахмалыг лизиноприл болон амлодипиныг 10мг ба 5мг; 20мг ба 5мг болон 20мг ба 10мг-аар тунаглагдсан тунгаар даралт бууруулах тохирсон өвчтөнд хэрэглэхийг анхаарна уу. Тунгийн зохицуулалт хийхийн тулд бэлдмэлийн найрлаганд агуулагдах эмийн тунгийн хэмжээг харна уу.
Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн
Бөөрний эмгэгтэй өвчтөнд зохимжит эмчилгээний эхний болон барих тунг тогтоох зорилгоор лизиноприл болон амлодипиныг тус тусад нь хэрэглэх шаардлагатай. Экватор® шахмалыг хэрэглэж байгаа үед өвчтөний бөөрний үйл ажиллагаа болон цусанд агуулагдаж байгаа калий ба натрийн хэмжээг байнга хянах шаардлагатай. Өвчтөний бөөрний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд Экватор® шахмалыг зогсоон амлодипин болон лизиноприлийг зохимжит тунгаар тус тусад нь хэрэглэхийг зөвлөнө.
Элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөн
Элэгний үйл ажиллагаа алдагдсан өвчтөний цусанд агуулагдах амлодипины хэмжээ удааширдаг. Энэ тохиолдолд эмийн тунгийн яс үзүүлэлт нь тодорхойгүй учир Экватор® шахмалыг зөвлөх хамгийн бага тунгаас эхлэнэ. Өвчтөний элэгний үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд Экватор® шахмалын эхлэх болон барих тунг олохын тулд амлодипин болон лизиноприлийг зохимжит тунгаар тус тусад нь хэрэглэхийг зөвлөнө.
Өндөр настаны (65-аас дээш) эмийн зохистой хэрэглээ
Өндөр настанд уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Наснаас хамаарч амлодипин болон лизиноприлыг хэрэглэхэд эмчилгээний үйлдэл болон аюулгүй байдлын хүрээнд онцын өөрчлөлт илрээгүйг тандалт судалгааны аргаар тогтоосон. Өндөр настанд өгөх эмчилгээний барих тунг тогтоохын тулд амлодипин болон лизиноприлийг тус тусад нь эхэлж хэрэглэнэ