Эмийг хэрэглэхэд болгоомжлох зүйлс
Стопдиар® шахмалыг 3 хоног хэрэглэхэд өвчний шинж тэмдэг арилахгүй тохиолдолд эмчлэгч эмч дахин үзлэг хийж өвчний шалтгааныг тогтоон, шаардлагатай гэж үзвэл антибиотик эмчилгээг авна.
Стопдиар® шахмалыг хоолны нарийн дэглэмтэй хэрэглэнэ. Жимсний шүүс, түүхий ногоо, жимс, халуун ногоо болон хүнд боловсрогддог хоолтой хамт хэрэглэхгүй.
Эмийн эмчилгээний явцад спиртийн төрлийн ундааг хэрэглэхийг хориглоно. Учир нь архи нь нифуроксазидын бие махбодид мэдрэг чанарыг ихэсгэснээр суулгалт, бөөлжилт, хэвлийгээр өвдөх шинж нэмэгдэх, арьс улайх, нүүр болон дээд мөчдөөр халуун оргих, толгой шуугих, амьсгалахад хүндрэлтэй болох болон айх түгшүүрийг сэдээж хурцатгадаг.