Хэрэв та аортын болон зүрхний хавхлагын нарийсалтай
Зүрхний булчингийн томролттой
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон диализын ажилбарт ордог бол
Бөөрний судасны нарийсалтай
Цусны судасны эмгэгтэй бол – коллагеноз
Таны цусны даралт бага, ялангуяа байрлалаа солих үед толгой эргэдэг.
Та шээс хөөх бэлдмэл хэрэглэдэг, давсгүй хоолны дэглэм барьдаг тохиолдолд
Та саяхан зогсолтгүй бөөлжсөн эсвэл суулгасан тохиолдолд
Элэгний эмгэгтэй
Цусанд агуулагдах калийн хэмжээ өндөр, калигаар баялаг хүнс хэрэглэдэг
Чихрийн шижинтэй
Мэс заслын ажилбарт төлөвлөсөн бөгөөд ерөнхий болон нуруу нугасны мэдээгүйжүүлэлтийг хэрэглэх тохиолдолд Диротон нь мэдээгүйжүүлэх бэлдмэл нь артерийн даралтыг огцом буулгадаг.
Афероз ажилбарт орох гэж төлөвлөж байгаа тохиолдолд
Харшлын эсрэг эмчилгээг авсан эсвэл авах гэж төлөвлөж байгаа тохиолдолд (шумуул ба зөгийнд хазуулсан тохиолдолд); харшлын эсрэг бэлдмэлийг АХФ-ын ингибитортай хамт хэрэглэхэд хүнд хэлбэрийн харшлын урвал илэрдэг.
Депресс болон сэтгэцийн эмгэгийн үед литийн давс хэрэглэдэг тохиолдолд
Удаан хугацаагаар хий ханиалгаж байгаа тохиолдолд.