ДИРОТОНЫГ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу Диротоныг зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв таньд лавлах зүйл гарвал эмч болон эмзүйчээс асуух зүйлээ тодруулаарай.
Эмчилгээний ердийн тун:
Цусны даралт ихсэх эмгэг: эмчилгээний эхний тун хоногт 10мг, удаан хугацааны эмчилгээнд 20мг-аар хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
Зүрхний дутагдал: эмчилгээний эхний тун хоногт 2.5мг, удаан хугацааны эмчилгээнд 5-35мг-аар хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
Зүрхний шигдээсийн дараах үед: эхний хоёр хоногт 5мг нэг удаа, дараа дараагийн өдрүүдэд хоногт 10мг-аар ууж хэрэглэнэ.
Чихрийн шижин нь бөөрний эмгэгээр хүндэрсэн тохиолдод: эмчлэгч эмч таньд бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө.
Цусны даралт ихэсдэг хүүхэд болон өсвөр настанд (6-16 нас):
6-аас доош насны хүүхэд болон бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдэд Диротоныг хэрэглэхгүй.
Хүүхдэд эмийн эмчилгээний тунг эмчлэгч эмч тогтооно.
20-50кг жинтэй хүүхдэд ердийн эмчилгээний тун хоногт 2,5 мг байна.
50 болон түүнээс дээш жинтэй хүүхдэд эмчилгээний эхний тун хоногт 5мг байна.
Диротоныг яаж хэрэглэх вэ?
Хоногийн тогтмол нэг цагт тодорхой хэмжээний усаар даруулж ууна.
Шахмалыг хоолны өмнө, хойно аль ч үед хэрэглэж болно.
Биеийн байдал сайжирсан тохиолдолд эмийг дур мэдэн орхиж болохгүй. Эмчилгээг зогсоох хугацааг эмчлэгч эмч тогтооно.
Цаашид эмийн эмчилгээг тасралтгүй хэрэглэхээс өмнө Диротоны анхны шахмалыг уусан мөчөөс цусны даралт огцом буурдгийг анхаар. Цусны даралт хэт буурснаас толгой эргэх, дүйнгэ болдог. Өвчтөнг хэвтээ байрлалд хэвтүүлэхэд эдгээр шинж арилдаг. Эдгээр шинж таньд илэрвэл эмчлэгч эмчид хандана уу.
Хэрэв эмийн эмчилгээний үйлдэл нь хэт хүчтэй эсвэл эсрэгээр сул байвал эмчлэгч эмч эсвэл эмзүйчид хандана уу.