Эмчилгээний заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хүчтэй цочмог өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
· Үений цочмог үрэвсэл (цочмог артрит), тулай өвчин хөдлөл
· Үений архаг үрэвсэл (архаг артрит) ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
· Бехтеревийн өвчин (нурууны үений хөдөлгөөн хязгаарлагдсан үрэвсэл) болон нурууны хэрэх төст бусад үрэвсэлт өвчин
· Нуруу ба үений сөнөрөлт эмгэгийн цочмог үрэвсэлт байдал (артроз, спондилоартроз)
· Хэрлэгийн гаралтай зөөлөн эдийн үрэвсэл
· Гэмтлийн дараах хөндүүрт хавдар ба үрэвсэл.
Тэмдэглэл: Тарилгын уусмалыг үйлчлэл нь маш түргэн эхлэх шаардлагатай тохиолдол болон лаа ба ууж хэрэглэх эмийн хэлбэрийг хэрэглэх боломжгүй тохиолдолд хэрэглэнэ. Энэ тохиолдолд ерөнхийдөө эмчилгээний эхэн үед тарилга хэлбэрээр нэг удаа тарьж хэрэглэнэ
Дараах тохиолдолд Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
· Диклофенак болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
· Ацетилсалицилын хүчил болон бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээнд арьсны урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс, болон уушигны булчингийн агчил, гуурсан хоолойн багтрааны өвчин хөдлөл, хамрын салст бүрхүүлийн хавантай хүмүүс
· Цус төлжилтийн явцын шалтгаан тодорхойгүй эмгэгтэй хүмүүс
· Өмнө нь ходоод ба дээд гэдэсний дахилтат шархлаа (идэгдмэл шархлаа) болон цус алдалтаар өвдөж байсан өгүүлэмжтэй (шархлаа ба цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол) өвчтөн
· Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор өмнө нь хоол боловсруулах замын цус алдалт болон цооролт үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөн
· Тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) ба бусад идэвхтэй цус алдалт илэрч байсан хүмүүс
· Элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэгтэй хүмүүс
· Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед (зүрхний үйл ажиллагаа хангалтгүй байх)
· Зүрхний эмгэг эсвэл тархины судасны эмгэг тогтоогдсон хүмүүс. Хэрэв та зүрхний булчингийн шигдээс, цус харвалт, бичил цус харвалт (TIA), зүрх ба тархины цусны судасны бөглөрлөөр өвдсөн болон шунтын бөглөрөл эсвэл саадыг арилгах мэс ажилбар хийлгэсэн хүмүүс
· Цусны эргэлтийн алдагдалтай эсвэл өгүүлэмжтэй бол (захын артерийн судасны эмгэг)
· Жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд тус тус хэрэглэхийг хориглоно.
Дикло-Денк 75 тарилгыг хүүхэд болон 18-с доош өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй.