Тун, хэрэглэх арга болон хугацаа:
Эмч өөрөө заагаагүй бол дараах журмыг баримтлан хэрэглэнэ.
DICLO-DENK 100 RETARD-г ямар хэмжээгээр хэрхэн хэрэглэх вэ?
Өвчний хүнд хөнгөний зэргээс хамааруулан тунг сонгоно. Насанд хүрсэн хүнд дунджаар хоногт 50-150 мг диклофенак натрийг хэрэглэнэ. Эмч өөрөөр заагаагүй бол насанд хүрэгсэд өдөрт нэг шахмалыг л уудаг.
Хэрэв өвчтөнд хоногт 150мг хүртэл тун шаардлагатай бол 25-50мг тунтай диклофенак натрийн ердийн бүрхүүлтэй шахмалыг нэмэгдэл болгон хэрэглэж болно.
DICLO-DENK 100 RETARD-г ямар хугацаагаар, яаж хэрэглэх вэ?
DICLO-DENK 100 RETARD-г тохиромжтой хэмжээний шингэнээр даруулан ууна. Гэхдээ өлөн үедээ ууж болохгүй. Өвчтөний ходоод цочромтгой тохиолдолд DICLO-DENK 100 RETARD-г хоолтой хамт хэрэглэдэг. Хэдий удаан хугацаагаар хэрэглэхийг эмч шийднэ. Хэрлэг төст өвчнүүдийн үед DICLO-DENK 100 RETARD-г удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай.
Тун хэтрэх болон буруу хэрэглэх:
DICLO-DENK 100 RETARD-г эмчийн заавраар буюу хавсаргасан зааварт заасан тунгаар хэрэглэнэ. Түүнийг хэрэглэхэд өвдөлт сайтар намдахгүй бол тунг ихэсгэх хэрэггүй, харин эмчийн зөвөлгөө аваарай. Хэрэв уухаа мартсан бол дараа нь түүнийг ердийн тунгаас нь хэтрүүлэлгүйгээр хэрэглэнэ.
DICLO-DENK 100 RETARD-г хэт их тунгаар хэрэглэсэн бол яах вэ?
Тунг хэтрүүлсэн тохиолдолд мэдрэлийн системийн талаас толгой өвдөх, толгой эргэх, ухаан алдах, хүүхдэд бол миоклоник таталт үүсч болно. Мөн ходоод өвдөх, огих, бөөлжих шинж үүсч болно. Ходоод гэдэсний замаас цус алдах болон элэг, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөж болно. Өвөрмөц антидот байхгүй. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчдээ хандаарай. Хүнд, хөнгөний хэмжээнээс хамааруулан ямар арга хэмжээ авахыг эмч шийднэ.
Гаж нөлөө: