Денк-Эйр 10мг бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Эмчийн зөвлөсний дагуу Денк-Эйр 10мг бэлдмэлийн зөвхөн нэг шахмалыг өдөрт нэг удаа хэрэглэнэ.
Нэмэлт шинж тэмдэг илрээгүй үед ч бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.
Гуурсан хоолойн багтрааны цочмог өвчин хөдлөл илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоож болохгүй.
Денк-Эйр 10мг бэлдмэлийг үргэлж эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.
Бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
15-аас дээш насны өсвөр насныхан болон насанд хүрэгсдэд хэрэглэх нь:
10мг нимгэн бүрхүүлтэй шахмалыг 1 ширхгээр өдөр бүр оройн цагаар хэрэглэнэ. Денк-Эйр 10мг бүрхүүлтэй шахмалыг хоолноос хамаарахгүй хэрэглэнэ.
Хэрэв та Денк-Эйр 10мг бэлдмэлийг хэрэглэж байгаа тохиолдолд ижил үйлчлэгч бодис болох монтелукаст агуулсан ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж болохгүй.
Денк-Эйр 10мг бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд:
Нэн даруй эмчлэгч эмчид мэдэгдэж зөвлөгөө аваарай.
Бэлдмэлийн тун хэтэрсэн дийлэнх тохиолдолд гаж нөлөө илэрсэн талаарх мэдээлэл байдаггүй.
Насанд хүрэгсэд ба хүүхдэд бэлдмэлийн тун хэтэрсэн үед хэвлийгээр өвдөх, нойрмоглох, ам цангах, толгой өвдөх, бөөлжих, хөдөлгөөний идэвх хэт ихсэх зэрэг шинж тэмдэг хамгийн олон давтамжтай илэрсэн байна.
Денк-Эйр 10мг бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:
Денк-Эйр 10мг бэлдмэлийг эмчийн бичсэн зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв та бэлдмэлийн тунг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол 1 ширхэг шахмалыг өдөрт 1 удаа үргэлжлүүлэн хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд давхарлаж хэрэглэж болохгүй.
Денк-Эйр 10мг бэлдмэлийн эмчилгээг зогсоох:
Денк-Эйр 10мг бэлдмэлийг зөвхөн үргэлжлүүлэн хэрэглэж байгаа тохиолдолд уг бэлдмэл гуурсан хоолойн багтрааг эмчилж чадна. Денк-Эйр 10мг бэлдмэлийг эмчийн бичсэн хугацаагаар хэрэглэх нь чухал. Ингэснээр гуурсан хоолойн багтрааг хянахад тусална.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч ба эм зүйчээс асуугаарай.
Денк-Эйр 10мг бэлдмэлийг хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэх нь:
Денк-Эйр 10мг шахмалыг хооллохоос хамаарахгүйгээр хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Хэрэв та жирэмсэн ба хөхүүл, жирэмсэн байж болзошгүй гэж бодож байгаа, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ зөвлөөрэй.
Жирэмсэн үеийн хэрэглээ:
Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд монтелукастыг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. Эмчлэгч эмч энэ хугацаанд монтелукастыг хэрэглэж болох эсэхийг шийдн
Хөхүүл үеийн хэрэглээ:
Монтелукаст хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв та хөхүүл эсвэл хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөж байгаа бол монтелукастыг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөөрэй.