Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ
АмоксиКлав-Денк 500/62.5 бэлдмэлийг 40 кг-с доош жинтэй хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй.
Настангуудын хэрэглээ
Настанд (60-с дээш нас) бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, жирэмсэн байж болзошгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчээс лавлана уу.
Энэ мэдээлэл нь жирэмсэн үед амоксициллин/клавуланы хүчилтэй хамааралтай мэдээлэл юм. Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис нь хоёулаа ихсээр дамжиж ураг ба үр хөврөлд нэвтэрдэг. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэсний дараа амоксициллин/клавуланы хүчил нь ураг болон нярай хүүхдэд сөргөөр нөлөөлдөггүй болох нь тогтоогдсон. Гэвч амнион хальс нь цагаас өмнө хагарсан эмэгтэйчүүдэд хийсэн нэг удаагийн судалгаагаар амоксициллин/клавуланы хүчлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд нярайд нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгдсэн байна.
Жирэмсэн үед АмоксиКлав-Денк 500/62.5 бэлдмэлийг зөвхөн эмчлэгч эмч илэрч болох сөрөг нөлөөнөөс эмчилгээний үр нөлөө нь илүүтэй гэдгийг үнэлж дүгнэсний дараа хэрэглэж болно.
Үйлчлэгч бодисуудын аль аль нь хөхний сүүнд нэвтэрдэг. АмоксиКлав-Денк 500/62.5 бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх боломжтой. Гэвч нярай хүүхдэд суулгалт ба салст бүрхүүлийн мөөгөнцөр илэрч болох тул зарим тохиолдолд хөхөөр хооллохыг зогсоох шаардлагатай. Хэт мэдрэг болж болзошгүйг анхаарна.
Хөхүүл үед амоксициллин/клавуланы хүчлийг эмчилгээний үр нөлөө ба илэрч болзошгүй эрсдэлийг сайтар харьцуулж үнэлж дүгнэсний дараа хэрэглэнэ.
АмоксиКлав-Денк 500/62.5 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг эмчлэгч эмч, эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс дахин лавлана уу.
Хэрэглэх арга
Бүрээстэй шахмалыг хоногт тогтмол цагт хангалттай хэмжээний шингэнээр даруулж (жишээлбэл 1 аяга ус) ууж хэрэглэнэ. Бүрхүүлтэй шахмалыг зажлахгүй, хувааж хэрэглэхгүй.
АмоксиКлав-Денк 500/62.5 бүрхүүлтэй шахмалыг хооллохын өмнө болон хооллох үед хэрэглэнэ. Ингэж хэрэглэхэд АмоксиКлав-Денк 500/62.5 бүрхүүлтэй шахмалын үйлдэл, зохимж сайн байна. Мөн хооллохын өмнө болон дараа хэрэглэхэд АмоксиКлав-Денк 500/62.5 бүрхүүлтэй шахмалын үйлдэл сайн байна
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно.
АмоксиКлав-Денк 500/62.5 бүрхүүлтэй шахмалыг 7-10 хоног хэрэглэх ба өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2-с доошгүй хоног хэрэглэнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч өвчтөн бүрт өвөрмөц тогтоох бөгөөд өвчтөнг дахин үзэлгүйгээр 14-с олон хоног үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй. Урт хугацааны эмчилгээний үед элэг, бөөр, цусны үзүүлэлтийг тогтмол хянана.
Дээд эрүүний дайвар хөндийн бактерийн гаралтай цочмог үрэвслийн үед эмчилгээ 14 хоног үргэлжилнэ.
Бета цус задлагч стрептококкоор үүсгэгдсэн халдварын эмчилгээнд АмоксиКлав Денк 500/62.5 бэлдмэлийг хожуу илрэх хүндрэлээс (хэрэхийн халууралт, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл) сэргийлэх зорилгоор 10-с цөөнгүй хоног болгоомжтой хэрэглэнэ.