Амаар ууж хэрэглэх хатуу бүрээст бэлдмэл
Хүүхдийн хэрэглээ:
Хэдийгээр уг бэлдмэл нь насанд хүрэгчдэд зориулагдсан боловчэмчилгээ зайлшгүй шаардлагатай болон бусад эмчилгээ тохиромжгүй үед өсвөр насныханд (12-17 насныхан) хэрэглэж болох ба энэ үед насанд хүрэгчдэд хэрэглэдэгтэй адил хэрэглэнэ.
Флукона-Денк 100 нь мөөгөнцрийн эсрэг бүлгийн бэлдмэл. Үйлчлэгч бодис нь флуконазол. Флукона-Денк 100 бэлдмэлийг мөөгөнцрөөр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэх ба мөн кандидозын халдварыг зогсоох зорилгоор хэрэглэнэ. Мөөгөнцрийн халдварын хамгийн нийтлэг шалтгаан бол Candida хэмээх хөрөнгөний мөөгөнцөр юм.
Насанд хүрэгсдэд:
Дараах мөөгөнцрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Криптококкын менингит- тархины мөөгөнцрийн халдвар
- Кокцидиоидомикоз- гуурсан хоолой ба уушгины тогтолцооны эмгэг
- Candida-р үүсгэгдсэн халдвар ба цусны урсгал, бие махбодын эрхтний (зүрх, уушги гэх мэт) эсвэл шээсний замын мөөгөнцрийн халдвар
- Салстын мөөгөнцөр – амны хөндий ба хоолойн салст бүрхүүлийн халдвар, хиймэл шүдний улмаас ам гэмтэх.
- Бэлгийн замын мөөгөнцөр - үтрээ ба эр бэлэг эрхтний халдвар
- Арьсны халдвар - тамирчны тавхай (athlete's foot), цагираг-хорхой (ring-worm), , цавины өнгөц мөөгөнцөр (jock itch), хумсны халдвар
Флукона-Денк 100 бэлдмэлийг мөн дараах тохиолдолд хэрэглэж болно.
- Криптококкын менингитын халдварын дахилтыг зогсоох
- Салстын мөөгөнцрийн дахилтыг зогсоох
- Үтрээний мөөгөнцрийн дахилтыг бууруулах
- Candida-р үүсгэгдэх халдварыг зогсоох (хэрэв таны дархлааны систем сул эсвэл зохих ёсоор ажиллахгүй байгаа бол)
Хүүхэд ба өсвөр насныхан (0-17 нас):
Дараах мөөгөнцрийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Салстын мөөгөнцөр – амны хөндий ба хоолойн салст бүрхүүлийн халдвар
- Candida-р үүсгэгдсэн халдвар ба цусны урсгал, бие махбодын эрхтний (зүрх, уушги гэх мэт) эсвэл шээсний замын мөөгөнцрийн халдвар
- Криптококкын менингит- тархины мөөгөнцрийн халдвар
Флукона-Денк 100 бэлдмэлийг мөн дараах тохиолдолд хэрэглэж болно.
- Candida-р үүсгэгдэх халдварыг зогсоох (хэрэв таны дархлааны систем сул эсвэл зохих ёсоор ажиллахгүй байгаа бол)
- Криптококкын менингитийн дахилтыг зогсоох