Бэлдмэлийг уг эм хэрэглэх зааврыг байнга нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ шалгаарай.
Бэлдмэлийн тун дараах хүснэгтэнд өгөгдсөнтэй тохирно. Парацетамолын тун биеийн жин болон наснаас хамаарна.
Пара-Денк 125 лааг боломжтой бол хүндээр бие зассаны дараа шулуун гэдэсний гүнд оруулна. Уг лааг гартаа бүлээцүүлж болох ба тослог чанарыг нь сайжруулахын тулд халуун усанд богино хугацаагаар дүрж болно.
Биеийн жин кг Нас | Нэг удаа хэрэглэх лааны тоо (парацетамолын тунтай тэнцэх) | Хоногт хэрэглэх (24 цаг) дээд тунтай тохирох лааны тоо (парацетамолын тунтай тэнцэх) |
7-8 кг (6-9 сар) | 1 ширхэг (125 мг парацетамол) | 3 ширхэг (375 мг парацетамол) |
9-12 кг (9 сараас 2 нас) | 1 ширхэг (125 мг парацетамол) | 4 ширхэг (500 мг парацетамол)
|