Дараах тохиолдолд Атенолол-Денк 50 бэлдмэлийг зөвхөн онцгой нөхцөлд эсвэл онцгой болгоомжтой хэрэглэнэ. Эмчтэйгээ зөвлөөрэй. Хэрэв танд урьд өмнө дараах тохиолдлын аль нэг нь илэрч байсан бол үүнийг мөн дагаж мөрдөнө.
Бэлдмэлийг дараах тохиолдолд зөвхөн эмчилгээний ашигтай үр нөлөө ба гарч болох эрсдлийг сайтар тооцож үзсэний дараа хэрэглэж болно.
Тосгуур ховдлын дамжуулах тогтолцооны хөнгөн зэргийн алдагдал (зүрхний хоригийн 1-р зэрэг)
Цусан дахь глюкозын хэмжээний хүчтэй хэлбэлзэл бүхий чихрийн шижинтэй хүмүүс (цусан дахь глюкозын хэмжээ хүнд хэлбэрээр багасах боломжтой байдал)
Удаан хугацаанд өлөн байх ба биеийн хүчний хэт их ачаалал (цусан дахь глюкозын хэмжээ хүнд хэлбэрээр багасах боломжтой байдал)
Бөөрний дээд булчирхайн тархилаг давхаргын даавар ялгаруулагч хавдраар шаналж буй хүмүүс (феохромоцитома; өмнө нь эмчилгээнд альфа рецепторт хориг үүсгэдэг бэлдмэл хэрэглэдэгбайсан)
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн (хэрэглэх тун хэсгээс харна уу)
Бета рецепторт хориг үүсгэдэг бэлдмэлийг хайрст үлд эмгэгээр өвдөж байгаа, урьд нь өвдөж байсан өгүүлэмжтэй болон гэр бүлийн өгүүлэмжтэй хүнд зөвхөн эмчилгээний ашигтай үр нөлөө ба гарч болох эрсдлийг сайтар тооцсоны дараа хэрэглэж болно.
Бета рецепторт хориг үүсгэдэг бэлдмэлүүд нь харшилд мэдрэг байдал болон анафилаксын урвалын хүндрэлийг нэмэгдүүлдэг. Хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй болон харшлын урвалыг бууруулах эсвэл устгах эмчилгээ хийлгэж байгаа (мэдрэггүйжүүлэх эмчилгээ) өвчтөнг сайтар ажиглах заалттай. (анхааруулга: анафилаксын урвалын хүч нэмэгдэж болзошгүй).
Чихрийн шижинтэй өвчтөнд цусан дахь глюкозын хэмжээ багасалтын (гипогликеми) анхааруулах шинж, ялангуяа зүрхний цохилт олшрох (тахикарди), хуруу чичрэх (салганах) шинж тэмдэг далд явагдаж болох тул цусан дахь глюкозын хэмжээг тогтмол шинжлэх шаардлагатай.
Харааны линз зүүгч нулимс ялгаралтыг багасгаж болзошгүй гэдгийг анхаарна.
Хүнд хэлбэрийн бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд атенолол хэрэглэж байгаа үед бөөрний үйл ажиллагааг хянана. Учир нь бусад бета адренорецепторт хориг үүсгэдэг бэлдмэлийн эмчилгээнд эдгээр өвчтөний бөөрний үйл ажиллагаа улам муудсан шинж тэмдэг ажиглагдсан.
Хэрэв Атенолол-Денк 50 бэлдмэлийг хэрэглэж байгаа бол элэгний үйл ажиллагааг тогтмол хянана. Учир нь бусад бета адренорецепторт хориг үүсгэдэг бэлдмэлийн эмчилгээнд элэгний үйл ажиллагааны алдагдал илэрсэн байна.
Бусад бета адренорецепторт хориг үүсгэдэг бэлдмэлийн эмчилгээний үед цусны тромбоцитын цөөрөлт болон цөөрөлтгүй арьс ба салст бүрхүүл дээр жижиг цусархаг толбон тууралт илэрсэн. Иймээс Атенолол-Денк 50 бэлдмэлийг хэрэглэж байгаа үед ийм шинж тэмдэгт илэрч буй эсэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Атенолол-Денк 50 бэлдмэлийг верапамил ба дилтиаземын бүлгийн кальцийн сувгийг хориглогч бэлдмэл болон хэм алдагдлын эсрэг бусад бэлдмэлтэй (дизопирамид гэх мэт) хамт хэрэглэж байгаа тохиолдолд өвчтөнг анхааралтай хянана. Учир нь хүнд хэлбэрийн цусны даралт багасалт (гипотензи), зүрхний цохилт хүнд хэлбэрээр цөөрөх (брадикарди) болон бусад хэм алдагдал илэрч болзошгүй.
Хэрэв клонидиныг Атенолол-Денк 50 бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа өвчтөнд гэнэт зогсоовол цусны даралт хэт ихсэж болно. Иймээс клонидиныг зөвхөн Атенолол-Денк 50 бэлдмэлийн эмчилгээг дууссанаас хойш хэдэн өдрийн дараа зогсооно. Клонидиныг аажим зогсооно.