Зөвлөж буй тун:
Амоксициллин/клавуланы хүчлийн тун нь өвчтөний нас, жин, бөөрний үйл ажиллагаа, халдварын явц ба байрлал, өвчин үүсгэгчийн мэдрэг байдал зэргээс хамаарна.
Хэрэв тухайн тохиолдолд өвчтөний нас зохицохгүй байвал тунг тогтоох гол хүчин зүйл нь өвчтөний биеийн жин юм.
40кг-с дээш жинтэй насанд хүрэгчид
1 уутаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Хоногт 1 удаа хэрэглэх бол хоногийн тогтмол цагт, хоногт 2 удаа хэрэглэх бол 12 цагийн зайтай тус тус хэрэглэнэ. Ууттай нунтгийг тал аяга хэмжээтэй усанд найруулж ууна.
Настан
Элэг болон бөөрний үйл ажиллагаа хэвийн бол 1 уутаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн
Хэрэв танд элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж байдаг бол эмчлэгч эмч таны элэгний үйл ажиллагааг нь тогтмол хянана.
Хэрэв эмчилгээнд АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийгг хэрэглэх үед элэгний үйл ажиллагаа дордвол эмчилгээг даруй зогсооно. (2-р хэсгийг үзнэ үү). Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд зөвлөх тусгай тун байхгүй.
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй эсвэл диализ хийлгэж буй өвчтөн
Бөөрний эмгэгтэй бол эмчлэгч эмчдээ мэдэгдэх бөгөөд эмчлэгч эмч АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг хэрэглэх эсэхийг шийднэ.
Түүдгэнцрийн фильтрацийн хурд буюу креатининий клиренс 30мл/мин-с их байгаа насанд хүрсэн өвчтөнд бэлдмэлийг 1 уутаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ.
АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг гемодиализ хийлгэж байгаа өвчтөн болон түүдгэнцрийн фильтрацийн хурд буюу креатининий клиренс 30мл/мин-с бага байгаа үед хэрэглэхгүй.
Уг нийлмэл найрлагатай бэлдмэл (амоксициллин) нь тасалгааны хэмд шээсэнд өндөр концентрацтай байгаа үед шээсэнд талст үүсгэж болох тул давсагны гуурстай өвчтөн энэ тухайгаа эмчдээ мэдэгдэнэ үү. Иймээс АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийн эмчилгээний үед хангалттай хэмжээний шингэн ууна.
Бөөлжих, суулгах болон хүнд явцтай ходоодны эмгэгийн үед эмчдээ мэдэгдэнэ үү. Учир нь энэ тохиолдолд бэлдмэл цусанд хангалттай шимэгдэж чаддаггүй тул хэрэглэхгүй байхыг зөвлөнө.
Хэрэглэх арга
Бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэх бол тогтмол цагт ууна. Уутанд агуулагдах нунтгийг тал аяга усанд найруулж ууна.
АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийг хооллохын өмнө болон хооллох үед хэрэглэнэ. Ингэж хэрэглэхэд АмоксиКлав-Денк 1000/125 бэлдмэлийн үйлдэл, зохимж сайн байна. Мөн хооллохын өмнө болон дараа хэрэглэхэд АмоксиКлав-Денк 1000/125 бүрхүүлтэй шахмалын үйлдэл сайн байна.