Дараах тохиолдолд Азитро-Денкийг хэрэглэж болохгүй.
· Хэрэв та азитромицин, эритромицин эсвэл кетолид болон макролидын бүлэгт хамаарагдах ямар нэг антибиотикт харшилтай бол
· Хэрэв та энэхүү эмийн найрлага дах ямар нэг бодист харшилтай бол (Жагсаалтын 6-р хэсгээс үзнэ үү)
·
Анхааруулга ба Болгоомжлол
Доорх тохиолдолд Азитро-Денкийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдэнэ.
· Хэрэв таны элэгний үйл ажиллагаа хүнд хэлбэрийн гэмтэлтэй (Ялангуяа элэгний суурь эмгэгтэй эсвэл өөр эм ууж элгэнд нөлөөлсөн). Энэ тохиолдолд эмчлэгч эмч Азитро-Денкийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэж үзвэл эмчилгээний турш таны элэгний үйл ажиллагааг хянана. Хэрэв Азитро-Денкээр эмчилж байх үед гэнэт сульдаа болсон юм шиг мэдрэмж төрөх, мөн нүдний цагаан хэсэг болон арьс шарлах, шээс хар өнгөтэй болох, цус амархан гарах зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл Азитро-Денк эмчилгээг зогсоож эмчлэгч эмчид хандана.
· Хэрэв таны бөөрний үйл ажиллагаа гэмтсэн (түүдгэнцрийн филтраци зэрэг<10мл/мин).
· Хэрэв та мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгээр өвддөг бол
· Мөн та эргот алкалоидууд хэрэглэж байгаа бол. Эргот алкалоидуудыг азитромицинтэй нэгэн зэрэг хамт хэрэглэж болохгүй, макролидын бүлгийн антибиотикуудыг эргот алкалоидуудтай хамт хэрэглэвэл эргот алкалоидуудын хордлогын шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. (эрготизм)
· Хэрэв та зүрхний хэм алдагдалтай бол болгоомжтой хэрэглэнэ. Макролидын бүлгийн бусад антибиотикыг хэрэглэх үед зүрхний реполяризацийн хугацаа болон QT интервал уртассан талаар тэмдэглэгдсэн байдаг ба энэ үед “пируэт” хэлбэрийн ховдлын тахикарди, зүрхний хэмнэл алдагдах эрсдэл нэмэгддэг байна. Үүнтэй төстэй үр нөлөө азитромициныг хэрэглэж байх үед илрэх бүрэн боломжтой.
Түүнчлэн:
· QT интервал уртсалттай өвчтөнд Азитро-Денкийг хэрэглэхгүй.
· Азитро-Денкийг бусад QT интервал уртсгадаг зарим аритмын эсрэг эмүүд цизаприд, терфенадин, зарим солиорлын эсрэг эмүүд, сэтгэл уналтын эсрэг эмүүд болон фторхинолины бүлгийн антибиотикуудтай хамт хэрэглэхгүй.
· Азитро-Денкийг электролитын тэнцвэр алдагдсан буюу ялангуяа кали, магнийн төвшин буурсан өвчтөнд хэрэглэхгүй.
· Азитро-Денкийг зарим зүрхний өвчин (эмнэлзүйтэй холбоотой брадикарди, зүрхний аритми эсвэл хүнд хэлбэрийн зүрхний дутагдал), түүнчлэн проаритмитай өндөр настан, эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
· Азитро-Денкийг өндөр настай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ: Өндөр настай өвчтөнүүд эмээр үүсгэгдсэн QT интервалын нөлөөнд илүү мэдрэмтгий байдаг.
· Эритромицинд тэсвэртэй грам-эерэг бактерийн халдвар, метициллинд тэсвэртэй стафилококкын халдварын үед Азитро-Денкийг хэрэглэхгүй.
Макролидын бүлгийн антибиотикууд (азитромицин энэ бүлэгт хамаарагдана)-ын эмчилгээний үед бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл (зогсолтгүй хүнд хэлбэрийн суулгалт бүхий амь насанд аюултай бүдүүн гэдэсний үрэвсэл) илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг. Хэрэв азитромицин эмчилгээний дараа суулгалт нэмэгдвэл энэ талаар анхаарал хандуулах хэрэгтэй.
Хэрэв танд Азитро-Денк эмчилгээний дараа (2 сар хүртэл) эсвэл эмчилгээний үед зогсолтгүй хүнд хэлбэрийн суулгалт илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
Азитромицины эмчилгээний үед давшингуй явцтай булчингийн өвчин (грейвсийн булчин сульдал) илэрч байсан талаар мэдээлэгдсэн.
Азитромицинээр эмчлүүлж байсан өвчтөнүүдэд ховор тохиолдолд хавагнах, арьсанд шингэн хадгалагдах (судасны хаван), цусны даралт буурах, толгой эргэх, дотор муухайрах, мөн амьсгал цөөрөх (анафилакс), түүнчлэн арьсны хүнд хэлбэрийн урвалууд зэрэг харшлын ноцтой уравлууд илэрдэг талаар мэдээлэгдсэн. Эдгээр урвалуудын заримтай холбоо бүхий архаг явцтай шинж тэмдэгүүд нь удаан хугацааны эмчилгээ болон ажиглалтыг шаарддаг. Хэрэв хэт мэдрэгшлийн урвал (харшлын урвал) ажиглагдвал яаралтай эмчдээ мэдэгдэнэ. Азитро-Денкийг хэрэглэхийг зогсоож, тохиромжтой эмчилгээг эхлүүлнэ.