Хэрэглэх заалт:
Насанд хүрэгчид:
Хүнд хэлбэрийн бөөлжилт, дотор муухайрах үед хэрэглэнэ. Харин мэс заслын дараа бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.
12-с дээш долоо хоног Леводопа болон Бромокриптин зэрэг эмийг хэрэглэсэнээр илрэх дотор муухайрч, бөөлжих үед хэрэглэнэ.
БИЖ хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ. Урт хугацааны эмчилгээнд хэрэглэхгүй.
Хүүхдэд:
Зөвхөн химийн болон туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийн үеийн эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт:
Домперидонд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй
Хүүхэд (Химийн болон туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайрах, бөөлжилтийн үеийн эмчилгээнээс бусад тохиолдолд)
Пролактинома өвчний үед (пролактин чөлөөлөгч өнчин тархины хавдар)