Хэрэглэх заалт:
Виамокс нь ампициллины 4-гидрокси аналоги бөгөөд олон төрлийн мэдрэмтгий халдварт хэрэглэнэ. Эдгээрт гахайн хавдар, цөсний замын халдварууд, бронхит, зүрхний булчингийн үрэвсэл (ялангуяа урьдчилан сэргийлэлтийн үед), ходоод нарийн гэдэсний үрэвсэл (E.coli, Salmonella-гаар үүсгэгдсэн нарийн гэдэсний үрэвсэл, гэвч шигеллёз биш), заг хүйтэн, Лимийн өвчин, амны хөндийн халдварууд, дунд чихний үрэвсэл, уушигны үрэвсэл, дэлүүний өөрчлөлт (пневмококкын халдвараас сэргийлэх), хижиг ба иж хижгийн халууралт, шээсний замын халдварууд, шээс бэлгийн замын халдваруудад(E.coli, P.mirabilis,Strep.faecalis-аар үүссэн) орно.
Хориглох заалт:
Цефалоспорин болон пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэг өвчтөнд
Бета-лактамын антибиотик тухайлбал цефалоспоринд хэт мэдрэг өвчтөнд солбимол-хэт мэдрэгшил үүссэн байж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.