Анхааруулга:
Зүрх судасны тромб үүсэх эрсдэл : Клиник туршилтаар ЦОГ-2-ыг сонгомлоор ба сонгомол бусаар хориглодог дааврын бус үрэвслийн эсрэг эмийг 3 хүртэл жилийн турш хэрэглэхэд зүрх судасны тромб үүсэх эрсдэл, миокардын инфаркт, харвалт зэрэг өвчнүүдийг эрсдэлийг ихэсгэдэг ба үхлийн аюулд ч хүргэж болзошгүй гэж тогтоогдсон. Циклооксигеназа 2-ыг сонгомлоор ба сонгомол бусаар хориглодог бүх дааврын бус үрэвслийн эсрэг эмнүүд нь адилхан эрсдэлтэй. Зүрх судасны өвчтөй, эрсдэлтэй өвчтөнүүд илүү өндөр эрсдэлтэй байдаг. Зүрх судасны эмгэгтэй өвчтөнд дааврын бус үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөөг бууруулах зорилгоор нөлөөлөх бага тунгаар богино хугацаанд хэрэглэх хэрэглэнэ. Эмч болон өвчтөн дээрх эрсдэлийн үнэлгээг шинж тэмдэг илрэхгүй байсан ч хянаж байх шаардлагатай. Зүрх судасны талаас илрэх шинж тэмдэг илэрсэн үед авах арга хэмжээний талаар өвчтөнд хэлж өгнө. Ацетилсалицилийн хүчил нь дааврын бус гаралтай эмийн нөлөөгөөр үүссэн зүрх судасны тромбын эрсдэлийг бууруулдаг гэсэн тогтсон нотолгоо байхгүй. Ацетилсалицилийн хүчлийг дааврын бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэснээр ходоод гэдэсний эмгэгийн эрсдэл улам нэмэгдэнэ./ ходоод гэдэсний эрсдэл болох цус алдах, шархлаа, цооролт гэх мэт /
Хяналтат 2 том клиник судалгаагаар ЦОГ-2 сонгомолоор хориглогч дааврын бус үрэвслийн эсрэг эмийг эмчилгээ нь титэм судасны хагалгааны дараагаар 10-14 хоног хэрэглэхэд харвалт болон шигдээсийн эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон байна. (Цээрлэлтийг харна уу)
Даралт ихсэх: Дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчил нь шинээр даралт ихсэлтийг бий болгож эсвэл даралт ихдэлтийг улам нэмэгдүүлсэнээр зүрх судасны эмгэг үүсэх нөхцөлийг нэмэгдүүлдэг. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж буй өвчтөнд тиазидын бүлгийн эм эсвэл шээс хөөх эм хэрэглэхэд үр дүн муу байдаг. Даралт ихтэй өвчтөн дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй ба эмчилгээний үед даралтыг байнга шалгаж байх естой.
Зүрхний архаг дутагдал болон хаван: Дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчлийг ууж буй зарим өвчтөнд шээс хаагдах, зүрхний архаг дутагдалд хүрэх эрсдэл байдаг тул болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Ходоод гэдэсний эрсдэл: /Цус алдах,шархлаа, цооролт/
Дааврын бус үрэвслийн эсрэг эм болох Мефенамины хүчлийг хэрэглэхэд үрэвсэл, цус алдах, ходоод, нарийн, бүдүүн гэдэсний цооролт зэрэг ходоод гэдэсний эмгэг тохиолдох эрсэлтэй ба эдгээр нь амь насны аюулд хүргэж болзошгүй. Дээрх гаж нөлөө эмчилгээний үед аль ч үед шинж тэмдэг өгөхгүйгээр илэрч болно. Таван хүн тутмын нэгд л ходоод гэдэсний дээд замын гаж нөлөө шинж тэмдэггүй илэрдэг байна. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийг 3-6 сар хэрэглэж буй өвчтөнд ходоод гэдэсний дээд хэсгийн цус алдалт, цооролт үүсэх эрсдэл дунджаар 1% -тай, 1 жил хэрэглэж буй өвчтөнд 2-4% -тай байна. Дааврын бус үрэвслийн эсрэг эм удаан хугацааны туршид хэрэглэсэн тохиолдолд эдгээр эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Дааврын бус гаралтай эмийг өмнө нь ходоод гэдэсний замын шархлаа цооролттой байсан өвчтөн маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Ходоод гэдэсний замын шархлаа цооролттой байсан өвчтөнд цус алдах эрсдэл эрүүл хүнтэй харьцуулахад 10 дахин их байдаг. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж өвчтөн кортикосетройдын бүлгийн эм уух, цус бүлэгнэлтийн эсрэг эмнүүд хэрэглэх, дааврын бус үрэвслийн эсрэг эмийг удаан хугацааны турш уух , тамхи татах, архи уух, өндөр нас, ерөнхий биеийн эсэргүүцэл муу байх зэрэг нь цус алдах эрсдэлийг нэмэгдүүдэг байна. Дээрх гаж нөлөө ихэнхдээ өндөр настай, тамир тэнхээ муу өвчтөнүүдэд илүү өндөр илэрдэг. Ходоод гэдэсний эмгэгтэй өвчтөн дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхэд тохиолдох эрсдэлийг багасгах боломжтой. Нөлөөлөх бага тунгаар богино хугацаанд хэрэглэсэнээр гарч болох эрсдэлийг бууруулдаг. Эмч анхны ходоод гэдэсний эмгэгийн шинж тэмдэг илэрсэн үед өвчтөнийг сэрэмжлүүлэх хэрэгтэй. Өндөр эрсдэлтэй өвчтөнд эмчилгээг солих, түүнчлэн дааврын бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэхгүй байхыг анхааруулах хэрэгтэй.