Идеос эмийн бэлдмэл 2 идэвхтэй бодис агуулдаг: кальци болон витамин Д3 (түүнчлэн холекальциферол гэж нэрлэдэг).
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ:
· Өндөр настангуудын витамин Д болон кальцийн дутагдал
· Кальци болон витамин Д-ын дутагдал үүсэх эрсдэлтэй эсвэл дутагдалтай үед ясны сийрэгжилтийн зарим төрлийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
Энэхүү бэлдмэл нь зөвхөн насанд хүрэгсдэд хэрэглэхэд зориулагдсан болно.
Идеос эмийн бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
· Кальци, витамин Д эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай (хэт мэдрэгшил) бол
· Газрын самар эсвэл шар буурцагт харшилтай (хэт мэдрэгшил) бол. Учир нь түүний найрлагат шар буурцгийн устөрөгчжүүлсэн тос байдаг.
· Цусан дахь кальцийн агууламж өндөр түвшинд байгаа үед (гиперкальциеми)
· Шээстэй ялгарах кальцийн түвшин өндөр байгаа үед (гиперкальциури)
· Гиперкальциеми эсвэл гиперкальциурид хүргэдэг эмгэг байгаа бол (жишээ нь бамбайн ойролцоох булчирхайн идэвх ихсэх, ясны хэмийн өвчин (миелом), ясны хорт хавдар (ясанд үсэрхийлсэн))
· Бөөрний чулуутай байх (кальцийн чулуу) эсвэл бөөрөнд кальцийн хуримтлал (нефрокальциноз) байгаа үед
· Бөөрний хүнд явцтай өвчтэй үед (бөөрний дутагдал)
· Витамин Д-ын илүүдэл байгаа үед (гипервитаминоз Д)