Лактулозаг юунд хэрэглэдэг вэ?
Лактулоза нь ууж хэрэглэдэг, осмос даралтанд нөлөөлдөг, туулгах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд гэдсэн дэх агууламжийг ихэсгэж туулгадаг.
Лактулоза Лаинко бэлдмэлийг архаг явцтай өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Уг бэлдмэлийг өтгөнийг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэхээс гадна хошного-шулуун гэдэсний мэс заслын дараа болон хошногоны урагдал цуурхай, цоорхой, буглаа, шархлаа, шамбрамтай өвчтөнд өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
Бэлдмэлийг түүнчлэн үүдэн венийн системийн элэгний энцефалопатийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Лактулоза Лаинко бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ:
Хэрэв та лактулоза болон Лактулоза Лаинко бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол.
Хэрэв таньд галактоз зохидоггүй бол.
Хэрэв таньд хоол боловсруулах замын бөглөрөл байгаа бол.