ХАСКОВИР кремийг хэрхэн хэрэглэх нь:
Хасковирийг зөвхөн гадуур хэсэг газарт түрхэж хэрэглэдэг.
Херпесээр гэмтсэн хэсэг болон түүнийг тойруулан өдөрт 5 удаа(ойролцоогоор 4 цаг тутамд) нимгэн түрхэж хэрэглэнэ. Халдварын анхны шинж тэмдэг(загатнах, халуун оргих, хорсох г.м.) илрэнгүүт аль болох эрт эмчилгээг эхлэх нь зүйтэй.
Дахилт илэрсэн даруйд нь кремийг түрхвэл эмгэг даамжрахаас сэргийлэх боломжтой.
Халдвар арьсны бусад хэсэгт тархахаас сэргийлэхийн тулд кремийг түрхэхийн өмнө болон түрхсэний дараа гараа угааж байх хэрэгтэй.
Эмчилгээг 5 хоног явуулах хэрэгтэй. Хэрэв энэ хугацаанд шинж тэмдэг намдахгүй байвал эмчилгээг дахин 5 хоног үргэлжлүүлнэ. Хэрэв 10 хоногийн хугацаанд эмгэг шинж тэмдэг арилахгүй байвал эмчээс зөвлөгөө аваарай.
Хэрэв танд ХАСКОВИР эмийн үйлдэл хэт хүчтэй буюу хэт сул санагдвал эмчдээ хэлээрэй.
Хэрэглэхээ мартсан тохиолдолд:
Санасан даруйдаа л Хасковир бэлдмэлээ хэрэглэх ёстой.