Хэрэглэх заалт
· Артерийн гипертензи (амлодипин, индапамид, периндоприлыг дангаар нь хэрэглэдэг ч хослуулан хэрэглэх шаардлагатай).
Хориглох заалт
· Амлодипин ба бусад дигидропиридины уламжлал, индапамид ба сульфонамидын бусад уламжлал, периндоприл ба бусад АХФ-г хориглогчид, бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг.
· Судас-мэдрэлийн хаван (Квинкийн хаван)-гаар өвчилж байсан өгүүлэмжтэй.
· Удамшлын/идиопатик судас-мэдрэлийн хаван.
· Артерийн даралтын хүнд хэлбэрийн гипотензи (систолын даралт 90 мм муб-с бага).
· Шок, түүний дотор зүрхний гаралтай шок.
· Зүүн ховдлын гарах замын бөглөрөл (жишээлбэл эмнэлзүйн хувьд ач холбогдол бүхий гол судасны нарийсал).
· Зүрхний булчингийн цочмог шигдээсийн дараах зүрхний дутагдал.
· Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (КК- 30 мл/мин).
· Элэгний хүнд хэлбэрийн дутагдал, элэгний энцефалопати.
· Рефрактер гипокалеми.
· Алискирен эсвэл алискирен агуулсан бэлдмэл хэрэглэж буй чихрийн шижинтэй өвчтөн болон бөөрний дунд ба хүнд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай (бөөрний түүдгэнцрийн шүүрлийн хурд 60 мл/мин/1,73м2 биеийн гадаргуугийн талбайгаас бага) өвчтөнүүдэд хамт хэрэглэх.
· Чихрийн шижингийн шалтгаант бөөрний эмгэгтэй өвчтөнд ангиотензин II рецептор хориглогчидтой хамт хэрэглэх.
· Сакубитрил + валсартан агуулсан бэлдмэлтэй зэрэг хэрэглэх. Хэрэв эдгээрийг агуулсан бэлдмэл хэрэглэсэн бол Ко-Амлесса бэлдмэлийг 36 цагийн дараа хэрэглэнэ.
· Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд (<Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ> хэсгийг үзнэ үү).
· 18 нас хүртэлх хүүхдүүд (үр дүн, аюулгүй байдал нь тогтоогдоогүй).
Эмнэлзүйн хангалттай туршлага байхгүй тул гемодиализ хийлгэж буй өвчтөн болон эмчлэгдээгүй, зүрх судасны дутагдлын декомпенсацийн үед байгаа өвчтөнүүдэд хэрэглэхгүй.