АНХААРУУЛГА
Нүдний ОФЛО-г тарилгаар хэрэглэхгүй.
Нэг хүртэлх насны хүүхдэд нүдэнд хийсэн аюулгүй хэрэглээ үр дүнгийн судалгаа хараахан байхгүй.
Ноцтой, хортой хэт мэдрэгшил (aнафилакси төст/анафилакси) урвалууд нь системийн хинолонууд, офлоксацин хэрэглэж буй өвчтөнд заримдаа эхний тунг хэрэглэхэд илрэнэ. Зарим үед зүрх судасны коллапс, ухаан самуурах, судасны хаван (залгиур, төвөнх, нүүр хавагнах), гадаад амьсгал бөглөрөх, амьсгаадах, чонон хөрвөс, тууралт үүснэ.
Нүдний ОФЛО хэрэглэх үед харшлын урвал илэрвэл эмийн хэрэглээг зогсооно. Бактерийн эсрэг хинолоны бүлгийн бэлдмэлүүдэд хэт мэдрэг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Нүдний ОФЛО хэрэглэх үед хамар залгиурт бактерийн тэсвэржилт, тархалт үүсэх эрсдэл бий болно. Халдварын эсрэг бусад бэлдмэлүүд удаан хугацаанд хэрэглэснээр өвөрмөц бус бичил биетэн өсөж үржих нөхцөлд бүрдэж болно.
Хэрэв эмнэл зүйд тогтоогдсон хугацаанд халдвар арилахгүй бол хэрэглээг зогсоон шаардлагатай арга хэмжээг авна.
Стевенс-Жонсын хам шинж офлоксацин нүдэнд хэрэглэснээр зарим өвчтөнд үүссэн гэж тэмдэглэгдсэн хэдий ч шалтгаан тодорхойгүй байна.
Зүрхний эмгэг
QT интервал уртсах дараах эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнд нүдний ОФЛО, хинолоныг болгоомжтой хэрэглэнэ. Жишээ нь:
)
)
)
Өндөр настан ба эмэгтэй хүн QTcуртасгах бэлдмэлд мэдрэг байдаг. Иймээс эдгээр хүмүүсд флурохинолонууд, нүдний ОФЛО анхааралтай хэрэглэх нь зүйтэй.
Нүдний ОФЛО хинолоны бусад бэлдмэлүүдэд мэдрэг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Нярайн коньюктивитэд нүдний дусал ОФЛО 0,3% аюулгүй хэрэглээ үр дүнгийн үзүүлэлт маш хязгаарлагдмал. Нярайд Neisseria gonorrhoeae, Chlamydia trachomatisүүсгэгдсэн халдваруудад нүдний ОФЛО хэрэглэн үнэлгээ хийгдээгүй.
Өндөр настаны хэрэглээ: өндөр настанд бусад насныхантай харьцуулсан тунгийн тохируулга байхгүй.
Эмнэл зүйн болон эмнэл зүйн бус хэвлэлд эвэрлэгийн эпителийн гэмтэлтэй өвчтөнд флурохинолоныг хэсэг газарт хэрэглэснээр эвэрлэгийн цооролт үүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ үүнд чухал ач холбогдолтой хүчин зүйлийн тайланд: насжилт, том шарх байгаа эсэх, нүдний хавсарсан эмгэг(нүд ихээр хуурайших), системийн үрэвсэлт өвчин (хэрхийн үений үрэвсэл), мөн нүдэнд стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүд хамт хэрэглэх зэргийг багтаасан байна. Иймдэвэрлэгийнэпителийнсогогболонэвэрлэгийншархлаатайөвчтөнийгэмчлэхбүтээгдэхүүнийгхэрэглэхүедэвэрлэгийнцооролтүүсэхэрсдлийнталаарболгоомжтойзөвлөгөөөгөхшаардлагатай.Хэсэг газарт нүдний офлоксациныг хэрэглэхэд нүдний тунадас үүссэн гэж бүртгэгдсэн. Гэхдээ шалтгаан тогтоогдоогүй.
Туршилтын амьтанд флурохинолоныг удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэснээр мэшилтлийг үүсгэсэн. Гэхдээ энэ үйлдэл хүнд илрээгүй ба тогтоогдсон тунгаар 6 сарын турш офлоксациныг сармагчинд хэрэглэхэд мөн үүсээгүй.
Нүдний ОФЛО-д бензалкон хлорид гэх хадгалагч бодис агуулагдах тул үүний нөлөөнд нүдний үрэвсэл үүсэх болон нүдний линзны өнгө өөрчлөгдөж болно.
Офлоксацины хэрэглээнд гэрэлд мэдрэгших шинж үүсэх тул нарны гэрлээс зайлсхийнэ.
Нүдний халдварын эмчилгээний үед линз хэрэглэхгүй.
ГАЖ НӨЛӨӨ
Ерөнхий
Системийнофлоксацинхэрэглэснийдарааноцтойурвалховорилрэх ба ихэнхшинжтэмдэгэргэдэг. Хэсэг газарт офлоксацин хэрэглэснээр маш бага хэмжээгээр шимэгдэн системийн гаж нөлөө илэрч болно.
Давтамж: маш элбэг (≥1/10); элбэг (≥1/100 -<1/10); заримдаа (≥1/1,000 -<1/100); ховор (≥1/10,000 -<1/1,000); маш ховор (<1/10,000), тодорхойгүй (үзүүлэлт тооцоолох боломжгүй):
Дархлалын системийн эмгэг
Маш ховор: хэт мэдрэгшил* (судасны хаван, амьсгаадах, анафилаксийн урвал/шок, ам залгиур болон хэл хавдах).
*ноцтой, үхэлдхүргэххэтмэдрэгшлийн(aнафилакси/анафилакси төст) урвалууд нь системийн хинолонууд, офлоксацин хэрэглэж буй өвчтөнд заримдаа эхний тунг хэрэглэхэд илрэнэ.
Мэдрэлийн системийн эмгэг
Тодорхойгүй: толгой эргэх
Нүдний эмгэг
Элбэг: нүдний үрэвсэл; нүдний хямрал
Тодорхойгүй: кератит, коньюктивит; нүд бүрэлзэх, гэрэлд мэдрэгших, нүд хуурайших, нүд өвдөх, нүдний гипереми, хэт мэдрэгшил (нүд, зовхизагатнах).
Зүрхний эмгэг
Тодорхойгүй: ховдлын хэм алдалт, torsades de pointes (QT уртсах эрсдэлт хүчин зүйл бүхий өвчтөнд давамгай илрэнэ), ЗЦБ-т QT уртсана.
Ходоод гэдэсний эмгэг
Тодорхойгүй:дотор муухайрах
Арьс, өөхөн эдийн эмгэг
Тодорхойгүй:нүдний эргэн тойрон хавагнах, нүүр бэлцийх шинжүүд үүсч болно.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Нүдэнд хэсэг газарт хэрэглэнэ.
Бүх насныханд: эмчилгээний эхний хоёр хоногт 2-4 цагийн зайтай халдварласан нүдэнд 1-2 дусал, цааш өдөрт дөрвөн удаа хэрэглэнэ. Эмчилгээг арван хоногоос хэтрүүлэхгүй байх ёстой.
ТУН ХЭТРЭЛТ
Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. QT интервалын уртсалтыг хянанЗЦБ хийж байх ёстой.