Харшлууд
Энэхүү бүлгийн болон бусад эмийн бэлдмэлүүдэд ердын бус ямар нэгэн харшлын урвал хэзээ нэгэн цагт илэрч байсан бол эмчдээ мэдэгдэнэ. Мөн хүнсний будаг, нөөшлөгч бодис эсвэл амьтан зэрэг бусад төрлийн харшилтай үед эрүүл мэндийн мэргэжилтэнд мэдэгдэх хэрэгтэй. Жоргүй олгодог бэлдмэлийн хувьд савлагаан дээрх найрлагыг анхааралтай унших хэрэгтэй.
Хүүхдэд
Хэдийгээр нүдний тетрациклины хэрэглээг хүүхэд болон бусад насны бүлгүүдтэй харьцуулсан талаар өвөрмөц мэдээлэл байхгүй. Гэхдээ хүүхдэд насанд хүрэгчдийнхээс өөр ялгагдах шалтгаан байхгүй.
Өндөр настанд
Олон төрлийн эмийн бэлдмэлийг өндөр настанд тусгайлан судлаагүй байдаг. Тиймээс насанд хүрэгсэдтэй яг ижил үйлдэл үзүүлдэг эсэх эсвэл өндөр настанд өөр гаж нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй. Тетрациклины хэрэглээг өндөр настан болон бусад насны бүлэгтэй харьцуулсан талаар тодорхой мэдээлэл байхгүй.
Жирэмсэн үед
Нүдний тетрациклины бэлдмэл нь хүнд төрөлхийн гажиг эсвэл бусад төрлийн гажуудал үүсгэдэг талаар мэдээлэгдээгүй.
Хөхүүл үед
Нүдний тетрациклины бэлдмэл нь хөхүүл нярайд ямар нэгэн гажуудал үүсгэдэг талаар мэдээлэгдээгүй.
Болгоомжлол
Энэхүү эмийн бэлдмэлийг түрхсний дараа ихэвчлэн хэдэн минут хараа бүрэлзүүлэх нөлөөтэй. Хэрэв хэд хоногийн дотор шинж тэмдэг арилахгүй эсвэл улам хүндэрвэл эмчид хандах шаардлагатай.